Тарваганы хууль бус агналтын эсрэг ДРОН ашиглан тэмцэж байна

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар тарвага агнахыг хориглосон шийдвэр гарсан билээ. Сүүлийн үед орон нутагт хууль бусаар тарвага агнаж нойтон тулам нийслэл рүү оруулж ирж үнэтэй зарах тохиолдол гарсаар байна. Тэгвэл Завхан аймагт тарваганы хууль бус агналтын эсрэг дрон ашиглан тэмцдэг болжээ. Тодруулбал, БОАЖГазар, ОТУТХГХ захиргаа хамтран Байгалийн ургамлыг хууль бусаар түүж буй иргэн, […]

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!

Наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см , Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус […]

60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн гэв

2019 оны наймдугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаалаа. эх  сурвалж: dnn.mn

Монгол циркчин “Авьяаслаг Австраличууд” шоуг алмайруулав

“Авьяаслаг Австраличууд” шоунд оролцож буй монгол залуу Б.Баттулга монгол хүний хүч чадал, эр бярыг гайхуулсан үзүүлбэрээ амжилттай толилуулж, дараагийн шатандаа шалгарсан байна. АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин тэрбээр энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод эхлээд нуруун дээрээ, дараа нь толгой дээрээ эргүүлж, мөн гуалин модон савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган […]

Зураач Х.Хоснаран 30 метр өндөртэй хананд бүтээлээ туурвилаа

Heesco (Хиско) нэрээр уран бүтээлээ туурвидаг Х.Хоснаран Австрали улсын өмнөд нутгийн Кароонда тосгонд 30 метрийн өндөртэй “аварга том” зураг зуржээ. Тэрбээр энэ талаараа өөрийн “фэйсбүүк”-тээ “Австрали улсын Кароонда хэмээх жижиг тосгонд том хэмжээний бүтээлээ зурж дууслаа. Энэ миний зурсан хамгийн том хэмжээтэй бүтээл. Нийтдээ зургаан долоо хоногийн турш 200 гаруй ажлын цагт, лаазтай 600 гаруй […]

Сагсчин О.Дөлгөөн таалал төгсжээ

Хүнд өвчний улмаас АНУ-д эмчлүүлж байсан, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн таалал төгсч, их спорт, түүний төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Түүний дасгалжуулагч О.Баярцогт “Шавь минь чамайгаа үүрд санан дурсах болно. Ум сайн амгалан болтугай” гэсэн эмгэнэлт мэдээг фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. О.Дөлгөөн нь элэгний дутагдал буюу элэгний ком […]

ДҮҮРГҮҮДИЙГ ХОЛБОСОН АВТО ЗАМУУДЫГ ИРЭХ АРАВ, АРВАННЭГДДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр тэргүүтэй холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн нутагт барьж буй авто замын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын төв хэсгийн зам замын ачаалал жилээс жилд нэмэгдэж буй. Тиймээс холбогдох албаныхан хотын зах […]

Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлийн ажил наймдугаар сарын 1-нд дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын Захирагчийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл угтан авч, Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулсан юм. Хотын Захирагч өнөөдөр 63 дугаар […]

МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.ОЮУНБОЛДОД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд  Монгол улсын АВАРГА цол хүртсэн билээ. Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн […]

Улаанбаатар –Дархан чиглэлийн авто замын ажилтай холбогдуулж хийгдэх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. […]