НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны даргыг хүлээн авав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг ГХЯ-нд өнөөдөр /202-03-26 /хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр НҮБ-ын Хүн амын сан нь цар […]

Дархан. Ногоон бүсээс ирэх иргэдийн нэвтрүүлнэ

Дархан руу ногоон бүсээс ирж буйгаа нотолсон иргэдийг нэвтрүүлнэ гэдгийг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Тус аймагт бүртгэгдсэн 17 тохиолдлын 11 нь эмчлүүлж байгаа бөгөөд дөрвөн иргэний ойрын хавьтлыг тодорхойлох ажил үргэлжилж байгаа аж. Улаанбаатраас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарласны дараа шинжилгээ авч байна. Аймгийн хэмжээнд үйлчилгээний байгууллагуудыг хязгаарлахгүйгээр иргэдийн нийгмийн харилцааг 50 хувиар хумьж […]

Түлшний хомстол үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж […]

Цар тахал эдийн засаг болон нийгмийн бусад салбарт хүндрэл учруулж буйг хөндлөө

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдав. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцлоо. Тэрбээр коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, шинээр үүсч буй халдварын голомтуудыг яаралтай тогтоох, тандалт илрүүлгийн шинжилгээг хийх, цэгүүдийг нэмэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Засаг дарга цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн […]

Засаг дарга Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар дээрх гурван дүүргийн Засаг дарга нар 2021-2024 онд зохион байгуулж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулга хийв. Мөн энэ онд хэрэгжүүлэх онцлох ажлууд, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан юм. Энэ үеэр Засаг дарга Д.Сумъяабазар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн […]

Нийслэлийн Засаг дарга Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Унгар Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоож өдгөө 70 гаруй жил өнгөрч буйг цохон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, […]

Сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байгаад анхаарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр эдийн засагчдын төлөөлөлтэй цахимаар уулзалт хийн, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар санал солилцов.  Н.Энхбаяр, Ө.Ганзориг нарын эдийн засагчтай хийсэн уг уулзалтаар коронавируст цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалж, хүүхэд багачуудын боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг яаж сайжруулах талаар ярилцлаа. […]

МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы 2021.01.27 нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНИЙН […]

Ирэх даваа гарагаас QR код үйлчилэхгүй замын хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ” Ирэх даваа гарагаас QR код үйлчлэхгүй, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно” хэмээлээ. Тэрээр “Ирэх даваа гарагийн 06:00 цагаас эхлэн QR код үйлчлэхгүй болно. Иймд замын хөдөлгөөн энгийн горимд шилжинэ. Нэг автомашин 7 хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй журмаа мөрдөнө. Мөн нийтийн тээвэр хэвийн […]

Тусгай сургуулийн удирдлагуудад ганцаарчилсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өглөө

Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, 2020-2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан зөвлөмж, чиглэл өглөө. Уулзалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 дугаар сарын 06- ны өдрийн “Цэцэрлэг, сургуулийн хичээл […]