ЗӨВЛӨМЖ: Шинэ коронавирусийн халдвараас сэргийлье

БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусний (“2019-nCoV) халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэж, ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэнийг зарлан сэрэмжлүүлсэн. Шинэ коронавирусний халдвар, уушгины хатгалгаа өвчин нь хурдацтай тархаж байгаа бөгөөд манай оронд уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч тус улстай хил залгаа орны хувьд халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй байна. Иймд иргэн, гэр […]

ДАРХАН: Баар, караоке, фитнессийн үйл ажиллагаанд хориг тавив

Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас шалтгаалан Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр баар, караоке, спорт заал, бүжиг, фитнесс төвийн үйл ажиллагааг хаахаар болжээ. Түүнчлэн зочид буудлууд архи, согтууруулах ундаа зарах, үйлчлүүлж буй иргэдийг гаднаас архи, согтууруулах ундаа авч оруулахгүй байх асуудалд хяналт тавих, дэлгүүр худалдааны төвүүд 18:00 цагаас хойш иргэдэд архи, согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглох шийдвэр […]

Хотон шувууны толгойтой хошуу зарах гэж байжээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “Х” нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон хотон шувууны толгойтой хошуу хоёр ширхгийг зарах зорилгоор гэртээ хадгалж байсан гэмт үйлдлийг илрүүлжээ. Ийн “Х”-г Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын […]

Дүүргүүдийн онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаанд хяналт тавив

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, 2019 оны “Түүхий нүүрсний тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргын 2019 оны “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ түүний зохион […]

Амны хаалт хэрэглэх заавар зөвлөмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв!

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалттай хэмжээнд ажиллаж байгаа эсэхэд холбогдох албаныхан өнөөдөр шалгалт хийлээ. Өглөө бүр ариутгал, халдваргүйжүүлэлтийг автобус баазууд хийж байгаа ч үйлчлүүлж байгаа иргэд амны хаалт хэрэглэх ёстой заавар зөвлөмж өгдөггүй, гар ариутгагчаар зорчигчдод үйлчлэхгүй байгаа зэрэг алдаа дутагдлууд гарч байгаа юм байна

Өвөрхангай аймгийн иргэнээс коронавирус илрээгүй гэв

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 7-нд нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан. Түүний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д ирүүлсэн бөгөөд шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл ирүүллээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна” гэлээ. ЭМЯ-наас өгч […]

Хүүхдийг харгалзах хүнгүйгээр, хараа хяналтгүй орхихдоо АНХААР !

“БНХАУ-д илрээд буй томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор улс орон даяар бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, сургууль цэцэрлэгийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоосон билээ. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 01 дүгээр хуралдааны шийдвэрээр “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан […]

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ЗӨВЛӨМЖ

-Шаардлагагүй арга хэмжээ авч олон улсын аялал жуулчлал, худалдаанд саад болох шалтгаан байхгүй. Бид бүх улс орнуудыг баримттайгаар зөвшилцөлд тулгуурлан шийдвэр хэрэгжүүлэхийг уриалж байна. ДЭМБ-аас арга хэмжээ авч буй орнуудад зөвлөгөө өгөхөд хэзээд бэлэн байна. -Бид эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудыг зайлшгүй дэмжих ёстой. -Вакцин, эмчилгээний арга, оношилгооны хэрэгслийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, -Цуурхал, ташаа мэдээлэл […]

“Уурга шүүрлээ” бүтээлээрээ гэрэл зурагчин Ч.Ганбат гуравдугаар байр эзэлжээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо )AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” (Асtion) дэлхийн уралдаанд Монголын cпортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбат гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр “Уурга шүүрлээ” бүтээлээрээ дээрх байрыг эзэлсэн байна. Уг уралдааны шалгаруулалт Унгар Улсын нийслэл Будапешт хотын Коринтия зочид буудлын хурлын танхимд болсон бөгөөд 125 орны гэрэл зурагчин 1794 бүтээл […]

БНХАУ-ын Эрээн хотод байгаа монгол иргэдээ татна

Монгол Улс шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэн БНХАУ-ын Үхань хотоос өнгөрсөн бямба гарагт 31 иргэнээ эх орондоо авчирсан. Тэгвэл тус улсын Эрээн хотод байгаа иргэдээ эх орондоо авчрах зорилгоор /2020-02-04/-ний өдөр зургаан автобус илгээж байгаа аж. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран гүйцэтгэж буй дээрх ажлын хүрээнд […]