Автобусаар зорчоод 10 хүртэлх саяын азтан болох боломжтой

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар  “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийлээ. Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим […]

БАЯН-ӨЛГИЙ: Буянт сум 2019 оны мал тооллогоор 131.898 толгой мал тоолуулав

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Буянт суманд ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Буянт сум 2019 оны мал тооллогоор 131 898 толгой мал тоолуулсан. Одоогийн байдлаар цасны зузаан нэгдүгээр багт Цагаан салааны эх, Өмнө судаг, Бөөрөгт, Буянтын эх, Хойт судаг зэрэг шил газраараа 3 см орчим, бусад газраараа нэг см […]

“Ятгах тусам нягтал” аян эхэллээ

“Ятгах тусам нягтал” аяны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мөн тус хэвлэлийн хуралд Монголбанкы Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцсон юм. Энэ үеэр ЦЕГ-ын МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх “ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба нь Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран залилагчдад […]

НДЕГ: Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор жил 6 сар нэмж тооцно

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Хуулийн үйлчлэлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох […]

Хотын дарга ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад гэнэт очиж ажиллав

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан /2020.01.10/ оройн 23.00 цагт ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа. Тэрбээр энэ үеэр нийслэлийн иргэдийн өмнө тулгардаг хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хүлээн камерын тусламжтайгаар хянан ажилладаг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтан албан хаагчид, операторуудтай уулзан тэдний […]

Мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна!

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн гурван удаагийн дуудлагаар ажиллалаа. Түүнчлэн манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч 2019 оны 11, 12 […]

ХӨВСГӨЛ: Хүн шувуудыг айлын хашаанд тэжэээж байна

Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид нутгийн айлд өвөлжиж байсан 2 хун шувууг хамгаалалтын захиргааны хашаанд тээвэрлэн ирж асарч эхэллээ. Шувуудын биеийн байдал хэвийн, бэртэж гэмтсэн болон шарх сорвигүй. Зан ааш тогтуун зөөлөн байна. Уг шувууд нь намар нисээгүй үлдэж Хөвсгөлийн БЦГ-ын Жанхай орчмоор Хөвсгөл нуурын эргээр үүрлэж байгаад нуур бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтсон үеэс […]

ДОРНОД: Орон тооны бус улсын байцаагчдыг сургалтад хамруулав

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сумдын байгаль орчин, мал эмнэлэгийн улсын байцаагч, аймгийн Авто тээврийн төвийн тээврийн улсын байцаагч, Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, Буйр нуур, мэнэнгийн талын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нартай 2020 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, хийсэн ажлын гүйцэтгэл, үр […]

“Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт болно

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын санаачилгаар “Улбар” паблишингаас эрхлэн гаргасан “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт, уран зургийн үзэсгэлэн өнөөдөр /2020-01-09/ 17:00 цагт “MN17” арт галерейд болно. “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” зурагт номонд Монгол Улсын түүхэнд өөрийн “дүр”-ээ тодоор үлдээж буй өөр өөр салбарын түүчээ, тэмцэгч эмэгтэйчүүдийн түүхийг хүүхдэд зориулан үлгэрийн хэлээр […]

ДАРХАН: Удирдах ажилтнуудын шуурхай боллоо

Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан хуралдлаа. Хуралдааны эхэнд ТЗУХ-ийн дарга Б.Туяа Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээллийг танилцууллаа. Үүний дараагаар Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Л.Ариунбат дүүргийн нутаг дэвсгэрт 2019 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статсистик мэдээлэлд хийсэн дүн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “2019 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, […]