“The Hu” хамтлагийн гишүүд эх орнодоо ирж, “Чингис хаан” одонгоо гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт гардуулахаар болсон билээ. Энэ жил анх удаа хамтлаг /байгууллага/-т “Чингис хаан” одон гардуулах болсон тул Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон […]

Талбайн шоуны үеэр нийтийн тээврийн үйлчлэх чиглэл болон зогсоолын мэдээлэл

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна. ~”Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр нийтийн тээврийн үйлчлэх чиглэл болон зогсоолын […]

Малын тоогоор Архангай, Өвөрхангай, Хавсгөл тэргүүлж байна

Мал дагавал, ам тосдоно хэмээн эртнээс Монголчууд хэлж ирсэн. Тэгэл мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо толгой 70 сая гарсан байгааг судалгаа харуулж байна. Энэ өнгөрсөн оноос 4.5 сая толгойгоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Хамгийн их малтай аймгаар Архангай, Өвөрхангай, Хавсгөл зэрэг аймгууд оржээ.

“Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлагдав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ. Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ […]

Салюттай харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулав!

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар хамтран мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар хүргэсэн юм. […]

32 усчин-аврагч мэргэжлийн үнэмлэхээ гардлаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 32 алба хаагч хамрагдаж, усчин аврагчаар бэлтгэгдэн, гэрчилгээгээ гардан авлаа. Аврагчид мэлхий сэлэлт, […]

Таван шар-Офицер чиглэлд цахилгаан соронзон тээвэр тавигдана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон […]

Бэрх төгөл, дээндийн нурууг хамгаалалтад авлаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт экосистемийн тэнцвэрт байдлыг хангах чухал ач холбогдол бүхий Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын 103 га хүлэрт намаг бүхий газар, Дээндийн нурууны ховор амьтан ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн хаөгөл мгаалалтад авав.

Түлш хүргэх боломжгүй байсан 25 өндөрлөг цэгт түгээлт хийхээр боллоо

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл /2019-12-24/ хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын даргын “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 07 дугаар […]

Өрхүүдэд хадгалагдаж байсан өнжмөл нүүрсийг худалдан авч байна!

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 12 дугаар сарын 20-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 12-р сарын 21-ний амралтын өдрүүдэд ХУД-ийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Г.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг /ХУД ЗДТГын Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд, Хороодын засаг дарга нар, хороо хариуцсан мэргэжлийн […]