ТАНИЛЦ: “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийн нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, […]

Банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийг угтан хөлбөмбөгөөр өрсөлдөнө

Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Санхүүгийн салбарын 95 хувийг дангаараа бүрдүүлэгч банкны салбар 1991 онд “Банкны тухай хууль” батлагдсанаар хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэн билээ. Хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш арилжааны нийт 31 банк байгуулагдан, банкны үйлчилгээг ард иргэддээ хүргэж байсан бол өнөөдрийн байдлаар 14 […]

БЗД-ийн гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөлөөс тойм судалгаа хийнэ

Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийж эхэллээ. Гамшгийн нөхцөл байдлын мэдээллийг цуглуулж, гамшгийн эрсдэлийг тодорхойлох, судалгаанд суурилж гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах зорилготой тус судалгаанд эхний ээлжинд дүүргийн 1,11,13,14,18 дугаар хороод хамрагдаж байна. Судалгааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт судалгаанд оролцож буй […]

10260 тонн шахмал түлш борлуулжээ

“Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. […]

Нийслэлд суурилуулсан 3569 камеруудаас 39.2 хувь нь шаардлага хангахгүй байна

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөнд хяналт тавих, тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэх чиглэлээр нийслэлд 2010, аймгуудад 2012 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөнгөлөлттэй зээлээр улсын хэмжээнд нийт 3569 хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналттай системийг суурилуулсан […]

Орон нутгийн сувилагчид спортын дөрвөн төрөлд өрсөлдөв

Монголын сувилагчдын нийгэмлэгээс хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг спортын 4 төрөлт тэмцээн Дархан-Уул аймагт өнөөдөр /2019-09-07/ эхэллээ. Төвийн бүсийн таван аймгийн нийт 100 орчим сувилагчид хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөж байна. Тэмцээн сагс, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр явагдаж байгаа бөгөөд эндээс шалгарсан баг улсын хэмжээнд өрсөлдөх эрхтэй болох […]

Хууль бусаар дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэж байжээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Чойбалсан, Чулуунхороот сумдын нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “НЬЮ НИМОН МАЙНИНГ” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдалын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн […]

Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд нэмэлт галт тэрэг үйлчлэхгүй

Энэ сарын 6-наас Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлд нэмэлтээр явж байсан галт тэрэг зорчихгүй болсон байна. Улаанбаатар-Дархан-Уул аймгийн авто замыг засч байгаатай холбоотойгоор галт тэргээр зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тул тус байгууллага наймдугаар сарын 10-аас Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд Мягмар, Пүрэв, Бямба гарагт 21:40 цаг, Эрдэнэтээс-Улаанбаатарын чиглэлд Лхагва, Баасан, Ням гарагт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гаргаж […]

ОХУ-ын Уралын их сургуультай хамтарна

ОХУ-ын Уралын их сургуулийн төлөөлөгчид ШУА-д айлчиллаа. Монгол Улсын ШУА, Уралын их сургуультай 2017 оноос хамтран ажиллаж буй юм Өнгөрсөн хугацаанд Уралын их сургуулийн эрдэмтэд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн /ООГФХ/-тэй түлхүү ажиллаж, энэ талын судалгаан дээр хамтарч ажиллажээ. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хамтарсан экспедиц Монголын говиос солирын биет байж болзошгүй зүйл олсон нь […]

Энэ жил 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ

2019-2020 оны хичээлийн жил эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 241, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 115 сургуульд 294 084 хүүхэд суралцах юм. Эдгээр хүүхдийн 38 232 нь нэгдүгээр ангид элсэн орж буй. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, […]