УРИАЛГА: Бяцхан үрсээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье!

2018 онд зам тээврийн ослын улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 1014 хүүхэд гэмтсэн. Нийт хүүхэд өртсөн ослын 61,5 хувь явган зорчигч хэлбэрээр, 38,5 хувь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн 80 хувь нь харгалзахгүй хүнгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байсан бол зорчигч хэлбэрээр оролцсон хүүхдүүдийн 92 хувь буруу тээвэрлэснээс […]

“Кристина Нобелийн Хүүхдийн сан” жаран оюутанд тэтгэлэг олгоно

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг. Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр хөтөлбөрт хамрагдаж буй 1200 […]

Хэрлэн голын усны түвшин 196 см түвшинд хүрч, үерлэжээ

2019 оны наймдугаар сарын 26-ны байдлаар Хэрлэн голын усны түвшин 196 см буюу олон жилийн дундаж түвшинг 62 см-ээр, үерийн түвшинг 18 см-ээр давж үерлэжээ. Цаг уурын хэмжилтийн цэгт усны гүн 2.96 метрт хүрсэн байна. Халх голын усны түвшин 258 см буюу олон жилийн дундаж түвшинг 44 см-ээр даван үерийн түвшинд дөхөж ирээд байна. Иймд […]

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ

Хичээлийн шинэ жил тохиож буйтай холбогдууланНийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна.

Энэ амралтаар автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу Улсын дугаар нь тэгш тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн автомашин наймдугаар сарын […]

Булган аймгаас түүх соёлын түүхэн олдвор илэрчээ

Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт тус газрын хамгаалалтын захиргааныхан болон Булган аймгийн музейн ажилтнууд хамтран түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хайгуул, судалгааг өнгөрсөн хавраас хийж эхэлжээ. Ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцай хэмээх газраас зосон зураг хоёр, хадны хөмөг, маанийн чулуу зэргийг илрүүлсэн байна. Мөн иргэдийн мэдээллийн […]

УРИАЛГА: Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя

LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг. CFL (Compact fluorescent light) гэрэл буюу бидний нэрлэж заншсанаар өдрийн […]

”Mongolian sieger show-2019″ тэмцээн 100 гаруй Герман хоньч нохой оролцоно

Монгол дахь Герман хоньч нохой сонирхогчдын холбоо /GSDAM/-ноос уламжлалт ”Mongolian sieger show-2019″ тэмцээнийг ирэх бямба /08.24/ гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээнд нас насны 100 гаруй Герман хоньч нохой оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээнийг Монгол дахь Герман хоньч нохойн холбоо /МГХНХ/-ноос олон улсын дүрмийн дагуу зохион явуулж шилдгийг тодруулна. Монгол дахь Герман хоньч нохой […]

Таны хүүхдэд хэрэгцээтэй чухал тоглоом юу вэ?

Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээтэй тоглоомуудыг мэргэжилтнүүд тодруулжээ. Нялхсын тоглоом Тоглоом хэдий тодорхой бус байна, төдий чинээ түүгээр тоглох хувилбаруудыг хүүхэд сэтгэн олдог сайн талтай. Ийм универсал тоглоом хүүхдийн идэвхи болон сониуч занд маш их түлхэц өгдөг. 0-12 сартай хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд гэж бий. Шажигнуур тоглоом. Хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэлт, юмыг хараагаараа болон сонсголоороо […]

Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэгдэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн /2019-08-19/боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд […]