Орон нутгийн 6000 гаруй хүүхдийн шүдийг эрүүлжүүллээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2-12 насны нийт 27149 хүүхдийн судалгааг сум тус бүрээр гаргаж, амны хөндийн анхан шатны үзлэгийг БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулсан. Анхан шатны үзлэгээс нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүүхдийг БОЭТ, хувийн хэвшлийн эмнэлэг, сумын шүдний эмч нарын кабенитээр 6000 гаруй хүүхэд эмчлэгдээд байна. Үүнээс ЭМД-ын ерөнхий газраас […]

САЙН МЭДЭЭ: Зам тээврийн ослын дуудлага 4,6 хувиар буурчээ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2534 дуудлага мэдээлэл хүлээн авч 730 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 86 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь нас эрсдэж, 105 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд […]

“Хоггүй аялцгаая” фото зургийн уралдаан эхэллээ

Holiday Inn Ulaanbaatar зочид буудал аялал зугаалгын улирал ирж байгаатай холбогдуулан нийт аялагчдынхаа дунд “ХОГГҮЙ АЯЛЦГААЯ” фото зургийн уралдааныг зарлаж байна. Уралдааны зорилго: Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг хадгалж үлдэх, хоггүй аялах үлгэр дуурайллыг аялагчдад өгөх, эерэг хандлагыг түгээх Уралдаанд оролцох нөхцөл: Ta аялж байхдаа гаргасан хог хаягдлаа зориулалтын уут, саванд хийсэн зургаа илгээхэд л болно […]

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-тэй боллоо

Жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажлын байр бий болгож иргэдийг орлогоо нэмэгдүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес инкубатор төвийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг орон нутагт байгуулах ажлыг салбарын яам зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Багахангай, Багануур дүүрэгт энэхүү төвийг байгуулах ажлыг эхлүүлснээр нийслэлийн бүх дүүрэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвтэй […]

Хуавэйн удирдлагууд өөрсдөө “IPhone” ашигладаг гэв үү…

Америк-Хятадын худалдааны зөрчил маргааны гол баатар нь мэдээллийн технологийн Хуавэй компани болоод байна. Пакистанд суугаа Хятадын элчин сайд Лижян Зао АНУ-ын ерөнхийлөгчийн Хуавэй компанийн эсрэг тавьсан хоригийг шүүмжлэх зорилгоор нэгэн хошигнол твиттер хуудсандаа нийтэлсэн юм. Гэвч Хятадын дипломатчийн уг жиргээ Apple-ийн бүтээгдэхүүн iPhone-оос бичигдсэнийг хүмүүс илрүүлжээ. TweetDeck программ Лижян Заогийн жиргээг “Twitter for iPhone” буюу […]

Энэтхэг эмэгтэй автомашинаа үхрийн баасаар шавжээ

Тоёота үйлдвэрийн суудлын автомашиныг үхрийн баасаар битүү шавсан байгаа зураг Энэтхэгийн сошиал сүлжээнд өргөн тархжээ. Тус улсын баруун бүсийн Ахмедабад хотын оршин суугч эмэгтэй агаарын хэт халалтаас хамгаалахын тулд ийм арга бодож олсон байна. Тус хотод сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн 45 хэмийг даваад байгаа юм. Энэтхэгийн зарим бүс нутгуудад агаар хэт халж буй тул […]

17 настай хүү ахлах ангиа Харвардын дипломтой төгсжээ

Канзас мужийн Юлиссес хотын сурагч 17 настай Брэкстон Морал  энэ жил ахлах сургуулиа төгсөхдөө давхар Харвардын их сургуулийн төгсөгч болж байгаа юм. Тэр энэ сарын 30-ны өдөр Харвардын их сургуулиас диплом аа гардан авах ажээ. Моралын эцэг эх хүүгээ 11 настай байхад нь Харвардад бүртгүүлсэн байна. Хүүгээ хичээлдээ сонирхолгүй байгааг мэдээд илүү их зүйл сурах […]

Олон улсын англи хэлний олимпиадад Монгол сурагчид амжилттай оролцов

Английн боловсролын хамгийн том байгууллага “Pearson”, “Gatehouse awards” байгууллагууд ивээн тэтгэдэг “Хиппо” олимпиад болж өндөрлөлөө. Манай улсын 14 аймаг, Улаанбаатар хотоос нийтдээ 4,500 гаруй сурагч сонсох, унших, бичих 3 чадвараар өрсөлдсөн бол сүүлийн шатанд 16 сурагч дараагийн шатанд шалгарч Итали улсыг зорьсон юм. “Хиппо” олимпиад 3 үе шаттай явагддаг бөгөөд эхний 2 шат нь тухайн […]

Дэлхийн анхны жолоочгүй ачааны машин тээвэрт явж эхэллээ

Аливаа улс орон, мега хотын хөгжил, нийгмийн өөрчлөлт авто тээврийн салбартай салшгүй холбоотой. Агаар, усан замын тээврийн гол ачааг ачааны автомашин нуруун дээрээ үүрдэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Ирээдүйд энэ салбарт жолоочгүйгээр явдаг ачааны автомашин өндөр ач холбогдол үзүүлнэ хэмээн технологийн болон автомашин үйлдвэрлэгч компаниудын төлөөллүүд онцолсоор байгаа. Сүүлд л гэхэд “Эинрайд” стартап цахилгаан хөдөлгүүртэй, […]

Венесуэлийн элчин сайд мөнгөгүй болж ажлаа хаялаа

Венесуэлд тогтоосон Николас Мадурогийн дэглэмийг эсэргүүцэж АНУ эдийн засгийн хориг тавиад байгаа билээ. Энэ хориг Венесуэлийн эдийн засагт маш хүндээр нөлөөлж бүх шатандаа хямралд өртөөд байгаа аж. Саяхан л гэхэд Италид суугаа Венесуэлийн элчин сайд мөнгө санхүүгийн хомсдолд орсноос үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул огцорч байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр элчин сайдын яамны ажилчдын цалин, байрны […]