Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” ууланд судалгаа хийнэ

Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо. Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно. ~Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” […]

Мөнх цаст оргилуудад аврах ажиллагааны сургалт хийлээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа. Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм. Алба хаагчид сургалт, дадлагаар мөнх цаст өндөр уулын хүнд […]

Даатгалын хураамжийн орлого өмнөх улирлаас 33.1 хувиар өслөө

Даатгалын хураамжийн орлого 2020 оны эхний хагас жилд 94.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 27.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 8.1 (7.9%) тэрбум төгрөгөөр буурч, даатгалын нөхөн төлбөр 2.4 (9.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Даатгалын хураамжийн орлого 2020 оны 2 дугаар улиралд 54.1 тэрбум төгрөгт болж, өмнөх оны […]

Монгол улсын эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ шат ахив

Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт /2020-08-21/ хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө […]

Насан туршийн боловсролын төвийн захирлуудтай уулзалт зохион байгуулав

Насан туршийн боловсролын үндэсний төвөөс 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцтай танилцах, 9 дүгээр сарын 1-нээс эхлэх Монгол хэл, соёлын сургалтыг зохион байгуулах чиглэл өгөх зорилгоор дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирлуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Х.Энхбаяр оролцож Монгол улсын засгийн газраас боловсролын талаар баримталж […]

Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид Чингис хот доторх авто замыг засварлаж байна

Хэнтий аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу, өнгөрсөн зуны бороонд эвдэрсэн Чингис хот доторх авто замыг засварлах ажлыг Цэргийн дүйцүүлэх албаны 10 алба хаагчид гүйцэтгэж эхэллээ. Засварын ажилд Битумина ХХК-ийн нойтон аспальт, замын нөхөөсийг ашиглан замын эвдрэлийг чигжэж тэгшилж байна. Тус ажил гурав хоног хоног үргэлжлэх бөгөөд 2 м.кв талбайгаас ихгүй хэмжээтэй эвдрэлийг засаж […]

Сайд А.Ариунзаяа Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуульдаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэг нь манай улс. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны […]

Туйл судлаач Л.Дүгэржавын Антарктид тивийн тухай өгүүлэх ном мэндэллээ

Шинжлэх ухааны доктор профессор, туйл судлаач Л.Дүгэржавын “Антарктид тив” номын нээлт болжээ. Тэрбээр 2004 онд Монголын Антарктидын нийгэмлэгийг сонирхол нэгт судлаачидтайгаа үүсгэн байгуулсан бөгөөд сүүлийн 12 жилд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлыг ийнхүү нэгтгэн ном болгон хэвлүүлсэн аж. Антарктид тивийн талаар өгүүлэх тус танин мэдэхүйн ном нь антарктид тивийн тухай, байгалийн нөөц баялаг, антарктидын олон улсын […]

Үгийн шарх, хэзээ ч арилдаггүй…

Нэг их ууртай догшин залуу байжээ. Аав нь нэг удаа түүнд уут дүүрэн хадаас өгөөд уур хүрэх тоолондоо нэг хадаас шонгийн модонд хад гэжээ. Эхний өдөр хэдэн арван хадаас хадав. Дараагийн долоо хоногоос нь уураа бага багаар барьж сураад, тэр хэрээр хадах хадаасны тоо нь багасжээ. Хадаас хадсанаас өөрийнхөө уурыг барих нь амар болохыг ойлгов. […]

ТОЙМ-37: “Covid-19”-ын эргэн тойронд

1. Бостон дахь “Бет Израил Диконессын анагаах ухааны төв”-ийн аденовирусийн серотип 26 (Ad26) вектор дээр суурилсан “SARS-CoV-2”-ийн вакцины нэг удаагийн тунг сармагчинд туршихад дархлааны хариу урвал сайн байжээ. 2. Биотехнологийн Модерна компанийн туршиж буй Ковид-19-ийн эсрэг вакцины эмнэлзүйн судалгаагаар 2 тунт “mRNA-1273” вакцин хүний биед SARS-CoV-2 халдвараас хамгаалах хүчтэй дархлааны хариу урвал үүсгэж байгааг тодорхойлжээ. […]