Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжина

Нийгмийн даатгалын тухай хууль 1995 онд хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогчид шимтгэл төлсөн тухай тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр гаргаж өгч эхэлсэн. Гэвч тус тайланг 2006 оноос эхлэн нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн санд байршуулж эхэлсэн тул 1995-2005 оны хоорондох ажил олгогч болон даатгуулагчийн мэдээлэл програмд бүрэн ороогүй байсан юм. Үүнээс үүдэн даатгуулагч тухайн […]

БГД-ийн Өрхийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай байга тоног төхөөрөмжийг олгов

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Баянгол дүүргийн 6, 7, 21 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулав. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 орчим сая төгрөгөөр Өрхийн эрүүл […]

Нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг нйэмэгдэж байна!

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг өдөр бүр бүртгэгдэж байна. Бат-өлзий сумын 3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт Экологийн цагдаа нар тогтмол эргүүл хяналт шалгалт зохион байгуулж байна. Энэхүү хяналт шалгалтаар Бат-Өлзий сумын 3-р багийн иргэн Г тусгай хамгаалалттай газраас хууль бусаар нойтон мод […]

НАЛАЙХ: Хэсгийн ахлагч нар “Олон нийтийн цагдаа”-гийн үнэмлэхээ гардлаа

Амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагаар ажиллаж эхэллээ. Өнөөдөр 8 хорооны хэсгийн ахлагчдад олон нийтийн цагдаагийн үнэмлэхийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр нар албан ёсоор гардуулан өглөө. Дүүргийн 8 хороонд 50 хэсгийн ахлагч ажилладаг бөгөөд олон нийтийн цагдаагийн үүргийг […]

Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал

Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Та бүхэнд мэдээлэл хүргэж байна. Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал: Бээжин хотод 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар халдвар авсан 589, нас барсан 8, гаднаас тээвэрлэгдэж ирсэн 173, эдгэрсэн 491 тохиолдол бүртгэгдсэн байна. ~Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал~ […]

Герман улс дахь коронавирусийн халдварын тархалт, арга хэмжээний талаар…

Герман улс дахь коронавирусийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар Та бүхэнд мэдээлэл хүргэж байна. 2020 oны 4 дүгээр сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Канцлер Aнгела Меркель нийт 16 Муж улсынхаа Ерөнхий сайд нартай телефон хурал хийж халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авч байгаа хязгаарлалтууддаа зарим нэмэлт өөрчлөлт оруулсан байна. […]

Ихэнх нутгаар дулаарч, шар усны аюул тохиох эрсдэлтэй байна

Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, гол мөрөн, нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлж, хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, шар усны үер үүсэх эрсдэлтэй байгаа тул улс, орон нутгийн чанартай авто зам болон мөсөн замд осол, зөрчил гарах нөхцөл байдал үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах болзошгүй байна. Иймд хот […]

ЭЕРЭГ: Түргэн тусламжийн төвд амны хаалт, хамгааллын хувцас гардууллаа

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон Эерэг тэмүүлэл ТББ-ын байгууллагын төлөөллүүд өнөөдөр нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа. Энэ үеэрээ 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалт хандивлав. Эмнэлгийн парк […]

Шатахууны үнэ буусан байна

Шатахууны жижиглэнгийн үнийн хувьд Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, Аи-92 автобензин 250 төгрөг Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод […]

“Эрдэнэт үйлдвэр” болон ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 15-ны лхагва гарагт болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-иудыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган […]