Урд хилийн авто боомтууд ГУРАВ хоног амарна
Монгол Улс, БНХАУ хоёр орны хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хугацаагаар хаах заалттай. Энэ дагуу БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн 26, 27-нд 3 хоног амарна. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгцагийн хуваарийн дагуу ажиллана.