2019-12-26

Сайн аавуудад гэнэтийн БЭЛЭГ барилаа

104.5 Радион “Аавуудаа наашаа суу” нэвтрүүлэг нь “Налайхын сайн аавууд Бат бэх гэр бүлийн төлөө нэгдэж байна” уриатайгаар аавуудын дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготойгоор 2019 Есдүгээр сарын 12-ноос эхлэн цацагдсан билээ. Уг нэвтрүүлэгт багш, уул уурхайн аврагч, таксины жолооч, хүүхэд хөгжлийн мэргэжилтэн гээд салбар салбараас 10 гаруй аав оролцож, аав хүний дотоод сэтгэлийг нээн ярилцжээ. […]

2019-12-26

Долоо хоног бүрийн нэг өдөр, “үндэсний хувцас” өмсдөг болохыг санаачлав

Үндэсний өв соёл, бахархлыг хадгалан хамгаалах, уламжлан хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Долоо хоног бүрийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр” болгох зорилгоор ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан “Монгол дээлээрээ гоёцгооё” аяныг өрнүүллээ. Үндэсний хувцасны загвар дизайн, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт амжилттай хийгдэж байгаа хэдий ч хэрэглээний цар […]

2019-12-26

Ой тогтоолтын тэмцээнд амжилт гаргасан багачуудыг хүлээн авлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон яамны бусад удирдлага соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Камбож улсад зохион байгуулагдсан түргэн цээж бодолтын олон улсын тэмцээнд Монгол Улсаас “Тояа” академийн 83 сурагч, 13 багш оролцож 41 улсын 4000 гаруй хүүхэдтэй […]

2019-12-26

У.Хүрэлсүх: Эх орондоо хайртай, эрдмээр биеэ чимсэн, сайн хүмүүс болоорой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын “Харшийн сүлд модны наадам”-д оролцож, сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж, оны шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр, тасралтгүй 39 дэхь жилдээ зохиогдож буй Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар оролцож байгаадаа баяртай байна. Харшийн сүлд модны […]

2019-12-25

Согтуу жолооч яаралтай түргэн тусламжийн машиныг мөргөжээ!

Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Яаралтай түргэн тусламжийн машиныг мөргөсөн осол гарчээ. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 25-ны 01.00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд “Honda Fit” маркийн автомашины жолооч, 20 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, дуудлагад явж байсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “Hyundai Starex” […]

2019-12-25

Энэ жил манай улсад 549.756 жуулчин аялжээ

2019 оны эхний 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсад нийт 549.756 жуулчин аялжээ. Харин аялал жуулчлалын салбараас нийт 580.328.820 ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.8 хувиар өсчээ.

2019-12-25

Өндөрлөг цэгүүдэд “ЗИЛ-131” автомашинаар ТҮЛШ түгээж байна

Сайжруулсан түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай (ЗИЛ-131) автомашинаар энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр түгээлт хийж байна. Мөн сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэр 12 шугам хэвийн ажиллаж 1 дүгээр үйлдвэр нь […]

2019-12-25

Хүчирхийлүүлж жирэмсэлсэн 13 настай охин амаржиж, “Үжин” төв өө зорилоо

Бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх жигшүүрт хэрэг сүүлийн жилүүдэд шилээ даран гарах болжээ. Эцэг, эхчүүдийн хараа хяналт сулын дээр хүчирхийлэл нь хамгийн ойроос үйлдэгдэж байгаа нь аймшигтай… Хүчирхийлэлд өртсөн 13 настай охин амаржаад эргээд “Үжин” төвд өө ирсэн байна. Бяцхан ээжид хүүхдээ асрах олон хэрэгцээ тулгарна. Үүнийг хэн, хэрхэн, яаж, шийдвэрлэх вэ? Энэ тухай тус төвийг […]

2019-12-24

НӨАТ-ын баримтаа бүртгүүлж дуусахад 15 хоног үлдлээ

2019 оны НӨАТ-ын төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөр дуусгавар болно. Тодруулбал, тухайн өдрийн 23:59:59 цаг хүртэл бүртгэх юм. Тиймээс 2019 онд худалдаа хийсэн ebarimt-ыг бүртгүүлэх хугацаа дуусахад 15 хоног үлдээд байна. ~НӨАТ-ын баримтаа бүртгүүлж дуусахад 15 хоног үлдлээ~ 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд олгох бөгөөд хэрэглэгчдийг […]

2019-12-24

Өрхийн хэрэгцээнд татсан байсан 1 тн нүүрсийг битүүмжиллээ!

Хан-Уул дүүргийн шуурхай штабын утсанд энэ сарын 21-ний өдөр 8 дугаар хороо 12 дугаар гудамжинд байрлах айл түүхий нүүрс хадгалж түлээд байна гэх мэдээллийн дагуу шуурхай штабын бүрэлдэхүүн 14 цагт газар дээр очиж хяналт шалгалтыг хийлээ. Тухайн айл өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Баянтээгээс 1 тн орчим түүхий нүүрс өрхийн хэрэгцээнд татсан байна. ~Өрхийн хэрэгцээнд татсан […]