Онгоцны шатахуунаас Эрдэнэт хүртлээ тэлсэн монополь
А.Гансүх, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ гэх Зам тээврийн сайд нарын үед МИАТ, Аеромонголиа зэрэг агаарын тээврийн компаниуд Орос-Монголын хамтарсан Мэргэван компанийн онгоцны шатахууны монополь байдал, үнийн өсөлтийн талаар асуудал дэвшүүлж байсан. Мэргэван гэдэг нь шуудхан хэлэхэд Содмонголын бизнес. Сүүлд Ж.Бат-Эрдэнэ энэ асуудлыг өлгөж авахад нь Ц.Анандбазар Дорноговио хаяад Булганы хүн болж, малын хулгайтай тэмцэх аяныг санхүүжүүлэн барин […]