2019-10-15

Нур-Султан хоттой ах дүүгийн харилцаа тогтоов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсанаас гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцлоо. Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар […]

“Астана Опера” дуурь бүжгийн эрдмийн театртай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцсан юм. “Астана Опера” дуурь бүжгийн эрдмийн театрыг 2013 онд Казакстаны анхны ерөнхийлөгч-Елбасы Нурсултан Назарбаевын санаачилгаар барьсан бөгөөд өдгөө Төв […]

2019-10-14

Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын талаарх хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарын зэрэг 24 гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.x Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн […]

2019-10-11

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстаны Ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар албан ёсны хэлэлцээ хийв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн […]

2019-10-03

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Их Британийн Төрийн сайд Хедер Уилерийг хүлээн авч уулзав

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Их Британийн Гадаад болон хамтын нөхөрлөлийн хэргийн яамны Ази, номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн Төрийн Сайд Хедер Уилер болон ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн Монгол […]

2019-10-03

“Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийг бүх нийтийн баяр болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар энэ сарын 02-ны өдөр Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг […]

2019-10-01

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадуудад МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

Түмний хүндлэл, бахархлын хойморт суудалтай эрхэм хүндэт ахмадуудынхаа амрыг айлтган мэндчилье. Та бүхэн минь сайхан намаржиж байна уу? Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндчилгээг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж энх тунх, аз жаргалтай, сэтгэл түвшин байж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөе. Ахмадууд Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлт, хойч […]

2019-09-23

У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, цаашдын зорилтын талаар танилцуулав. Ирэх онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх гэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эрчим хүч, газрын тос, эрүүл хүнсний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь Засгийн газрын […]

2019-09-02

Сансрын нисгэгч В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчид уригдан оролцож байна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар С.В.Петрович болон ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар, […]

2019-09-02

Азербайжан улсад Монгол оюутнууд суралцана

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Азербайжан Улсын “Газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль”-ийн “Газрын тос, хийн инженер”-ийн мэргэжлээр (бакалаврын зэрэг) Азербайжан Улсын Ерөнхийлөгчийн 100%-ийн тэтгэлгээр суралцах оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Тус сургуулийн сонгон шалгаруулалтад ШУТИС-ийн оюутан М.Мөнхбаяр, МУИС-ийн оюутан Б.Мөнхнаран нар тэнцэж суралцахаар болсон. 2018 онд Монгол Улсын Эрчим хүчний сайд, Бүгд найрамдах Азербайжан Улсын […]