Японд Асо галт уул дахин дэлбэрчээ

Японы хамгийн өндөрт тооцогддог Асо галт уул өнөөдөр /2019.04.19/ дахин дэлбэрчээ. Кюшю арал дээрх Күмамото мужийн баруун өмнөд хэсэгт орших Асо галт уул энэ долоо хоногт хоёр дахь удаа дэлбэрч байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд 2016 оны аравдгуур сард дэлбэрч байсан галт уул идэвхжин, өнгөрсөн мягмар гарагт анх дэлбэрсэн билээ. Орон нутгийн эрх баригчид […]

Хойд Солонгос тактикийн удирдлагатай шинэ зэвсэг туршжээ

БНАСАУ тактикийн удирдлагатай шинэ зэвсэг туршсан тухай Йонхап агентлаг мэдээлэв. Зэвсэг турших явцыг полигон дээр ажигласан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэвсэглэлийн системийг боловсруулж дууссан нь ардын армийн хүчийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Хойд Солонгосын үндэсний батлан хамгаалах салбарын эрдэмтэд болон зэвсгийн үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд БНАСАУ-ын батлан […]

Гахайн тархийг дахин сэргээж амь оруулжээ

АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэд үхээд дөрвөн цаг болсон гахайн тархийг “амьдруулж” чаджээ. Энэ амжилтынхаа талаар тэд “Nature” сэтгүүлд ярьсан байна. Тэд тархины эсийн үхжилтийг зогсоож, цусан хангамжийг сэргээж чадсан бөгөөд ингэснээр ноцтой гэмтэл авсан тархийг сэргээх аргыг боловсруулах боломжтой болж байгаа аж. Энэ туршилт хэдийгээр үхэл, амьдралын зааг хаана байх талаар маргаан дэгдээж магадгүй ч, […]

Израйльчууд саранд хүрсэн цагт л санаа амарна

Өнгөрсөн долоо хоногт Израйлийн бизнесмэнүүдийн санхүүжүүлсэн “Beresheet” хөлөг сарны гадарга дээр буух гэж байгаад осолдсон билээ. Хөлгийн гол хөдөлгүүр нь эвдэрснээс “Beresheet” хөлөг сарны татах хүчийг сааруулж дийлэлгүй унаж сүйрсэн юм. Ингэснээр Израйль улс саранд хүрсэн дөрөв дэх үндэстэн болох боломжоо алдсан. Мөн амжилттай болсон бол саранд хүрсэн анхны хувийн санхүүжилттэй хөлөг гэсэн алдрыг хүртэх […]

Хамгийн том онгоцны эхний нислэг амжилттэй болов

Дэлхийн хамгийн том нисэх онгоц болох “Stratolaunch” өчигдөр анхны нислэгээ үйлджээ. Энэ талаар “Stratolaunch Systems” компанийн Ерөнхий захирал Жин Флойд мэдэгдсэн байна. Анхны нислэгийг Лос-Анжелесийн хойд хэсэгт цөл дээгүүр хийсэн байна. Нислэгийн үеийн дүрс бичлэг болон зургийг цахимаар цацжээ. “Stratolaunch” онгоц нь 117 метр урт далавчаар холбогдсон 72 метр хоёр их биетэй. Зургаан хөдөлгүүр суурилуулсан байна. […]

“Хар нүх”-ний мэдээлэл 5000 жил тасралтгүй сонсох дуутай тэнцэнэ

Альберт Эйнштейн одоогоос 100 гаруй жилийн өмнө сансрын уудамд хар нүх оршдог, энэ нь унтарсан одноос бий болдог, хэрвээ унтарсан од нь хангалттай том масстай, өндөр нягтралтай бол асар их татах хүч бүхий хар нүхийг үүсгэдэг гэж таамаглалаа бичиж байжээ. Тэгвэл сансарын уудамд хар нүх үнэхээр байдаг эсэхийг хүн төрөлхтөний хязгааргүй их хүсэл, хичээл зүтгэл үр […]

МИАТ-ын инженерүүдийн хөлөг анхны нислэгээ хийжээ

Монголчуудын бүтээсэн анхныг агаарын хөлөг болох “TBC-2MС”-ыг  МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэсэн юм.  Агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, анхны загварын туршилтын нислэгийг хийжээ. “TBC-2MС” агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн “ТПЕ-331-12” хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулсанаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд […]

Рюгү солирын гадаргууг дэлбэлжээ

Японы “Хаябүса-2” аппарат Рюгү хэмээх сансрын чулуулаг биетийн /солир/ гадаргуу дээр тусгай блокийг дэлбэлсэн тухай тус улсын Сансрын судалгааны агентлаг /JAXA/ мэдээллээ. Хиймэл тогоо үүсгэх зорилгоор “Хаябүса-2” тусгай блокийг солирын гадаргуу руу илгээсэн байна. Уг блок гадаргууд дөхөж ирмэгцээ 2 кг-ийн жинтэй зэс сумаар гадаргуу руу буудсаныхаа дараа өөрөө дэлбэрчээ. Ингэснээр солирын гадаргуу дээр дугариг […]

Дэлхийд анхны 5G сүлжээ нэвтэрлээ

АНУ, Хятад зэрэг дэлхийн тэргүүлэх гүрнүүд тавдугаар үеийн харилцаа холбооны технологийг нэвтрүүлэхээр өрсөлдөж байх энэ үед Өмнөд Солонгост дэлхийн анхны 5G сүлжээ бүрэн утгаараа нээгдэх гэж байна. Тус улсын хамгийн том оператор “SK Telecom” өнөөдөр /2019-04-05/ 5G үйлчилгээгээ нээх бол үүнтэй зэрэгцэн “Samsung Electronics” компани 5G технологитой гар утаснуудаа худалдаанд гаргах юм. АНУ-ын зарим хотуудад […]

Сагс тоголдог робот бүтээхийг зорьж байна

Японы Тоёота компани “Cue3” нэртэй, 208 см өндөр сагсчин робот зохион бүтээсэн бөгөөд үүнийхээ ур чадварыг өчигдөр нийтэд үзүүлжээ. Туршилтын үеэр “Cue3” гурван онооны бүсээс бөмбөгийг найман удаа шидсэнээс тавыг нь оруулж чаджээ. Тоёотагийн мэргэжилтнүүд энэ үр дүнг дунджаас доогуур байгааг хэлсэн байна. Энэ нь 62.5 хувийн амжилттайгаар гурван онооны шидэлтийг гүйцэтгэсэн гэсэн үг юм. […]