Монголын Рагбигийн шигшээ амжилтаа ахиулж, дөрөвдүгээр байрт шалгарав

Рагбигийн “Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 10-11-нд Индонез улсын Жакарта хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчид Узбекистаныг 19:0, Индонезийн багийг 19:12-оор хожиж, хэсгээсээ нэгээр гарсан. Ийн шигшээ дөрөвт багтсан боловч Малайзын шигшээд хожигдож, дөрөвдүгээр байрт орсон байна. Монголын рагбигийн шигшээ багийн хувьд 2010, 2011 онд зохион байгуулагдаж байсан Азийн […]

“Чиний аав биш, би бүжиг дэглээч Сэвжид” гэж хэлсэн

Зууны манлахй бүжиг дэглээч Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар хэмээх эрхмийн Үндэсний бүжигт оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монголын ард түмэн мэдэх биз ээ. Тэрээр нэгэн ярилцлагын үеэр хэлэхдээ, “Намайг бүжигчин гэдэг мэргэжил эзэмшээд театрт очиход анх заасан хүн нь Сэвжид багш. Гэтэл тэр хүн миний аав. Надад […]

Монгол улс 40 гаруй нэр төрлийн барилгын материал үйлдвэрлэх боломжтой боллоо

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн таван жилийн хугацаанд 350 гаруй жижиг, дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн барилгын материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, […]

АНХААР: Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн 8 […]

Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга Улаанбаатар хотод тоглолтоо хийнэ

Нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеевийн үүсгэн байгуулсан Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга ирэх сарын 3-4-нд Улаанбаатар хотод тоглоно. Тус чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америк зэрэг дэлхийн 60 гаруй орноор аялан тоглосон бөгөөд 1965 онд “Бүжигт хүрэх зам” хөтөлбөрөөрөө Эрдмийн чуулга нэрийг хүртэж, 1987 онд “Ард […]

БНСУ-ын оюутан залуус “Оюутан цагдаа” хөтөлбөртэй танилцав

“Эргүүл” дэд хѳтѳлбѳрийн хүрээнд Нийслэл хотод аялал, жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаадын иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр /2019.08.09/ Нийслэлийн цагдаагийн газарт тус хөтөлбөрийн үйл ажиллагаатай БНСУ-ын University of Seoul сургуулийн оюутан залуус танилцаж, туршлага судаллаа. Цагдаагийн Ерөнхий Газрын […]

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолоочдын жолоодох эрхийг хасав!

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолооч нарт торгуулийн арга хэмжээ ногдуулж, жолоо барих эрхийг нь хасчээ. Тодруулбал тээврийн цагдаагийн албаас Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах авто зам дээр гэнэтийн хяналт шалгалт хийж, 80 км/цагаас дээш 120 км/цаг хүртэл хурдтай явсан жолооч нарт нарыг Зөрчлийн хуулийн 14.7.31-д заасны дагуу 50 мянган нэгж буюу 50 мянган […]

“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь” хэлэлцүүлэг болно

“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь” уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 14-ний өдөр болох гэж байна. Тус уулзалт, хэлэлцүүлгийг “АДРА Монгол” олон улсын байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байгаа юм. “АДРА Монгол” олон улсын байгууллагын урилгаар бэлчээрийн хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгаа явуулдаг олон улсын “Севори” институтийн […]

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн зураг төслийн уралдаан зарлагдлаа

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион […]