Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга / 2019-07-08/-ний өдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “УЛСЫН НАЧИН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын […]

Арьс ширний 40 айл шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжхуулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа. Түлхүүр гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын […]

Гавьяат барилгачин Б.Рагчаа Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 129 дүгээр зарлигаар Монгол улсын Гавьяат барилгачин Баатарын Рагчаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатар Б.Рагчааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн захиргааны удирдлагын […]

Буриадын боксын холбооны ерөнхийлөгч Доржиев Валерий Пурбуевич МҮОХ-нд зочиллоо

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Ардын их хурлын гишүүн, Буриадын боксын холбооны ерөнхийлөгч Доржиев Валерий Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. Доржиев Валерий Пурбуевич ирэх аравдугаар сарын 1-14-нд зохион байгуулагдах эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны дарга аж. Түүнчлэн дээрх уулзалтын үеэр Доржиев Валерий Пурбуевичийн […]

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс

-Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх; согтууруулах ундаа, тамхи худалдах; -Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах; -Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх; -Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах; -Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд […]

Хууль бусаар тарвага агнахгүй байхыг анхааруулав

2017, 2018 онуудад Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан баг Баян-Өлгий аймагт тарваган тахлын голомтын тандалт судалгаа, шинжилгээ хийж тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй бүс болохыг тогтоосон байдаг. Гэсэн ч ард иргэд хууль бусаар тарвага агнах явдал тасрахгүй байна. 2018 он, 2019 оны эхний улирлын байдлаар хууль бусаар тарвага агнасан […]

Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ 09:00 цагт: ШУА-ийн ФТХ-ийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн туршилт, судалгааны үр дүнд гаргаж авсан загварын байшингаа олон нийтэд танилцуулна. Утас: 98119897 ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ 09:00 цагт: Польш-Монголын бизнес форум болно. Утас: 99000155, 880102211 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 09:30 цагт: […]

АНХААР: Зургаан настай охин нүхэн жорлонд унаж амиа алджээ

ОБЕГ-т ирсэн мэдээллээр, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газар эмээтэйгээ амарч явсан зургаан настай охин долоодугаар сарын 6-ны 19:40 цагийн орчим тус амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон […]

Туул гол дээгүүрх Сонсголонгийн шинэ гүүр нээгдлээ

Туул гол дээгүүр Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, 5.5 км автозамд байрлах замын хөдөлгөөнийг нээлээ. 30м алгасалттай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм. Төслийн хүрээнд хуучин гүүрийн засварын ажлыг 2019 оны 07-р сарын 16-ны […]

Налайхын нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэлт зохицуулалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд […]