Нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэхийг үүрэг болгов

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүтээн байгуулалтын ажлцуудтай танилцаж, үүрэг чиглэл […]

100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг Налайх дүүрэгт нүүлгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр “100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг […]

Ерөнхийлөгч Х.Баттулгад Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхав

Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий […]

СЭРЭМЖИЛ: Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх голуудын усны түвшин аажим буурсан бол Хэнтийн зүүн хажуугийн зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна. Түүнчлэн энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын […]

ЭЕШ-ын шалгалтын хуваарь

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт 2019 оны 6 дугаар сарын 17-нд эхэлнэ. Зургадугаар сарын 17-нд Монгол улсын түүх, Физик хичээлийн, 18-нд Хими, Газарзүй, Англи хэл, 19-нд Биологи, Математик, 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтыг тус тус зохион байгуулахаар товложээ. […]

“АЛСЫГ ХАРЪЯ –ОРГАНИКИЙГ СОНГОЁ” сарын ажлын үр дүнг танилцууллаа

Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх  эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”,  “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой […]

“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа

Захирамжид “Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10800 м квадрат талбай, МУИС-ын хичээлийн хоёрдугаар байрны 1200 метр квадрат оюутны талбай, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий газруудад эзэмшил ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан […]

Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана

БНХАУ-ын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд  хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ. Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 15-25-ны хооронд хааж, дөрвөн эгнээ шинэ гүүрийг эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж. Тус чиглэлд зорчих иргэдийг хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон […]

БЗД зам тээврийн осол, зөрчилгүй дүүрэг болохоор зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэйгээ хамтран ‘’Хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь’’ зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн […]

ЗГ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа. Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, […]