Хөвсгөл аймагт санхүүгийн мэдлэг олгох СУРГАГЧ БАГШ бэлдэж байна
“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв болон Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран “Санхүүгийн мэдлэг түгээгч сургагч багш” бэлтгэх сургалтыг Хөвсгөл аймагт 9 сарын 10-12-нд зохион байгууллаа. Тус сургалтад Хөвсгөл аймгийн Насан туршийн боловсролын үндэсний төвийн 24 сумаас ирсэн багш, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн […]