Японы сүр жавхлант эзэн хаан асан Акихито 86 насны төрсөн өдрөө тэмдэглэв

1933 оны 12-р сарын 23-нд мэндэлсэн Японы сүр жавхлант эзэн хаан асан Акихито хаан ширээнээсээ бууснаас хойш анхны төрсөн даваа гарагт тэмдэглэлээ. Японы 125 дахь хаан асан Акихито болон түүний гэргий Мичико нар хаан ширээг залгамжилсан Нарухито төдийгүй эзэн хааны гэр бүлийн бусад гишүүд, зочидтой уулзаж, баяраа тэмдэглэжээ. Тэд баярын зоогийг хамтдаа барьсан юм. 1989 […]

Нийслэл хотыг ногоон байгууламжтай болгох төлөвлөгөө батлагдлаа

“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г өнөөдөр /2019-12-20/ нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.Тус асуудлыг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд эрчим хүч, ундны ус, хог хаягдал, үйлдвэрлэл, барилга байгууламж, газар ашиглалт болон зам […]

“Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа. “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар 1-р байр: нийслэлийн […]

Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2019 оны 12 сарын 16-ны байдлаар эмнэлэгт нийт 556 үйлчлүүлэгч байгаагаас хүүхэд 327 байна. Хүлээн авах тасгийн 2019 он 12 сарын 15-ны мэдээгээр нийт 398 хүүхэд ирж үзүүлсэн бөгөөд үүнээс 103-аар ирсэн 4, хэвтэх бичигтэй 31, биеийн байдал дунд болон хөнгөн гэсэн үнэлгээтэй ирсэн нь 360 байна. Хүлээн авах тасагт эрэмблэлтийн сувилагч ажилладаг байсныг эмч […]

САЙН МЭДЭЭ: Угаарын хийн хордлогын дуудлагагүй хонов

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар […]

Аймгийн арслан Д.Эрдэнэтулга түрүүлжээ

“Сайхан Төмөрт” ХХК-ний нэрэмжит Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаанд Төгрөг сумын харьяат, аймгийн арслан Д.Эрдэнэтулга түрүүлж, Эрдэнэ сумын харьяат, аймгийн харцага Я.Бумбаяр үзүүрлэжээ. Харин их шөвөгт Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Дэлгэр сумын харьяат, аймгийн арслан Т.Сайханжаргал нар шалгарсан байна. Тус барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин […]

МХЕГ: Хяналт шалгалтын хүрээнд нийт 34 зөрчил илрүүлжээ!

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 тоот “Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтад нийт 13 ААН, 8 […]

ХЯТАД: Нүүрсний уурхайд хийн дэлбэрэлт болж, 10 хүний амь үрэгджээ

БНХАУ-ын нүүрсний нэгэн уурхайд хийн дэлбэрэлт болж, 10 гаруй хүн нас барж, хоёр хүн нурангид дарагджээ. Тус улсын өмнөд бүсийн Гуйжоу мужид байдаг нүүрсний уурхайд урд шөнө болсон дэлбэрэлтийн үеэр 23 хүн газар доор байснаас 14 хүн нас барсан байна. Албаныхан аврах ажиллагааг эхлүүлжээ. Хоёр хүн нурангид дарагчихаад байна гэж орон нутгийн хэвлэл мэдээлж байна. […]

Британийн Ерөнхий сайд Борис Жонсон танхимдаа шинэчлэл хийж, сайдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Британийн Ерөнхий сайд Борис Жонсон танхимдаа шинэчлэл хийж, нэг сайдаа өөрчиллөө. Тэрбээр Брекситийн хуулийн төслөө долоо хоногийн сүүлд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Өмнө мэдэгдсэнчлэн Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт танхимдаа сэлгээ хийж, Вельсийн сайд А́лан Кэрнсийн оронд Саймон Хартыг томиллоо. Саймон Хартын хувьд өмнө нь Борис Жонсоны Засгийн газарт орлогч сайдын алба хашиж байсан […]

Налайх дүүрэгт хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дулааны станц барих асуудлаар хэлэлцэв

Хотын дарга С.Амарсайхан БНХАУ-ын “Пушиан Биоэнержи” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Пушиан Биоэнержи” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Даогуо, нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох бусад албаны хүмүүс байлцав. Уулзалтаар нийслэлийн Налайх дүүрэгт хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх 50 МВт-ын […]