Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэв

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээр хотжилтын үйл явц хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот […]

СХД-ийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоолны газруудыг хаалаа

Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж иргэдийг хамруулан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар иргэн Б.Б-ийн нийтийн орон сууцны 1 давхарт малын дотор мах чанаж буй зөрчлийг таслан зогсоож, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй […]

Нийгмийн даатгалын ажилтнуудад чадавхижуулах сургалт орно

БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба, Мэдээллийн технологийн төв болон тус улсын мэдээллийн зөвлөх компанийн төлөөлөл нийт 12 албан хаагч энэ сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Нийгмийн даатгалын байгууллага дээр ажиллаж байна. Төлөөлөгчид Монгол Улсын Нийгмийн даатгалын байгууллага, тэр дундаа Мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай албан ёсны уулзалт хийсний дараа манай улсын нийгмийн […]

Шашны чиглэлээр суралцаж буй оюутнууд Энэтхэгийн ЗГ-аас тэтгэлэг хүртэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчиллаа. Энэхүү айлчлалын хүрээнд нэлээд хэдэн асуудал яригдсаны нэг нь тус улсад сурч буй монгол оюутнуудад тэтгэлэг олгох явдал юм байна. Тодруулбал, буддын шашны чиглэлээр тус улсад сурч буй оюутнуудад Энэтхэгийн Засгийн газраас тэтгэлэг олгохоор болжээ.

ФОТО: Дарханы авто замын асфальтан хучилт эхэллээ

Улаанбаатар – Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн байна. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Эсто ХХК, Үйлсийн зам ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм. Эх сурвалж: ЗТХЯ

Дарханы Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин гардууллаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны “Land Cruiser GX-200” маркийн автомашиныг хүлээлгэн өглөө. Тус шуурхай албаны автомашиныг аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээлгэн өгсөн бөгөөд Засаг даргын тамгын газар болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ […]

Орон сууцны шугам сүлжээг шинэчлэх ажлууд 90 гаруй хувьтай явагдаж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын талаарх мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “2019 онд өөрийн хөрөнгөөр хийгдэх их, урсгал засварын ажлыг нэгтгэн хэлэлцэж, календарчилсан төлөвлөгөө гарган, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулан мөрдөж ажиллаж байна. Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих арван […]

СОНЖОО: Та жинхэнэ хайрын харилцааг хүлээн авахдаа бэлэн үү…

   Хүн мэргэжил, хань хоёрыг зөв сонгох хэрэгтэй гэдэг. Учир нь зөв мэргэжил эзэмшсэн, ажилдаа дуртай бол та өдрийн 8 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ, харин үлдсэн цагийг аз жаргал, баяр хөөртэй, амар амгалан өнгөрөөнө.  Ингээд та амьдралдаа сэтгэл хангалуун байх үндэс нь бүрдэж байгаа хэрэг. Хэрэв та хайртайгаа учирсан ч хараахан гэр бүлтэй болоогүй бол […]

Нийт иргэдийг “Намрын ногоон өдрүүд” худалдаанд идэвхтэй оролцохыг уриаллаа

“МИШЭЭЛ ЭКСПО” худалдааны төвд тариаланчид “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулахаар оролцож байна. Дээрх байдалд хяналт тавин ажиллахад гарал үүслийн гэрчилгээгүй, шинжилгээ баталгаажилтад хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг нмхг-ын явуулын лабораторийн түргэвчилсэн тестийн аргаар шинжилгээнд хамруулж мөн пестицидийн үлдэгдэл үзүүлэхээр МХЕГ-ын […]

Эрчим хүч гарган авах хамгийн хямд эх үүсвэр нь ТҮҮХИЙ НҮҮРС биш

Эрчим хүчний хямд эх үүсвэр болдгоороо нүүрс ихээхэн ач холбогдолтой. Гэвч “хар алт”-наас ялгарах нүүрсхүчлийн хий уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг учир дэлхийн олон орон ахуйн хэрэглээнд ашиглахаас аль болох татгалзаж байна. Япон, БНСУ, БНХАУ-д нүүрс боловсруулах дэвшилт технологиудыг аж үйлдвэрлэлийн салбартаа түлхүү ашигладаг. Японд гэхэд нүүрсийг ихэнхдээ хуурай аргаар боловсруулдаг аж. 30 сая тонн […]