2019-12-19

ЭЕРЭГ: Анх удаа угаарын хийн хордлогын дуудлагагүй хонолоо

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар […]

2019-12-19

Онцгой байдлын албанд гал унтраах 72 автомашин олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Зээлийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас гал унтраах 72 автомашин, тоног төхөөрөмж худалдан авч Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн газар, […]

2019-12-19

Хүүхдийн нэг өдрийн хоолны зардлын хэмжээг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо. 1-5 дугаар ангийн хүүхдийн […]

2019-12-19

Ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 […]

2019-12-19

Шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхтэй холбоотой төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг […]

2019-12-18

Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирлыг хүлээн авлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн /2019.12.17/ Азийн Хөгжлийн банк (АХБ )-ны Монголыг хариуцсан захирал ноён Павит Рамачандраныг тус банкны төлөөлөгчдийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монголбанкны зүгээс эдийн засгийн бодлогын талаар цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд мэдээлэл өгөв. ~Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирлыг хүлээн авлаа~ Тодруулбал, 2020 онд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, дуусгах, ФАТФ […]

2019-12-18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. ~Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно~ Энэ удаагийн өдөрлөг маргааш Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн […]

2019-12-18

Сурагчид код бичих аргачлалаас суралцлаа

Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “10.000 програмист” төслийн хүрээнд нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь Codercub ХХК-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Hour of Code” сургалтыг 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа. ~Сурагчид код бичих аргачлалаас суралцлаа~ Тус сургалтад 11-18 насны 127 сурагч хамрагдаж, Олон улсын анхан […]

2019-12-18

Сүхбаатарын талбай тойруулсан чулуун хаалтын талаар ингэж хэллээ…

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс чулуун хаалтыг байрлуулсан. Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, […]

2019-12-17

Энэ залуу ханиа БНСУ-д эмчлүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж, “эко” утасны тавиур хийж зарж байна

Энэ залууг Б. Батзориг гэдэг. Миний үeийн л залуу. Урд өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй шинэлэг, өвөрмөц хийц бүхий “эко” утасны тавиур хийж зардаг. Чамгүй ажиллагаатай, гар хийцийн, бат бөх эдэлгээтэй энэ тавиурыг хийхэд багагүй хугацаа зарна.Тэрбээр 100 айл орчимд өглөө, өдөр, орой, шөнийг ялгахгүй ажиллана.Б. Батзориг тодорхой оношгүй Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй гээд […]