2019-12-13

Хар тамхи худалдсан Нигерийн иргэдэд хорих ял оноов!

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн иргэдийг баривчлан, эд мөрийн баримтаар 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодис хураан авсан. Гэмт этгээдүүдэд прокуророос Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль […]

2019-12-13

Б.Болороо: Баярлалаа, Ерөнхий сайд аа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл, дуу хоолой болон яваа иргэн Б.Болороо өөрийн цахим хуудаснаа, “11 сарын 28 гэхэд шүүх шинжилгээний дүгнэлтийг дахин гаргах бүрэлдэхүүнтэй шинжээчид эцэслэгдэн бэлэн болсон юм. Тэгээд би за 7 хүн байгаа юм чинь хугацаа шаардах байх гээд 14 хоног харсан. Гэтэл түрүүчийн баасан гараг буюу 12 сарын 06-нд утасдаж асуухад нэг ч […]

2019-12-13

Солонгос гэр бүл Монголын тал нутагт хуримын зургаа даруулжээ

БНСУ-ын залуу хос өнгөрсөн зун Монголын үзэсгэлэнт тал нутагт хуримын зураг авалтаа хийгээд буцжээ. Монгол дахь хуримын зураг авалт саяханаас нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байгаа аж. Тэд анх удаа Монголд ирэх үеэрээ хөдөө тал нутагт Монгол үндэсний хувцастайгаар морь унаж хуримын зургаа авахуулсан нь сонирхолтой байлаа. Тэдний хуримын зургийг Монгол гэрэл зурагчин Г.Ганбилэг авч, […]

2019-12-13

Та “ebarimt” апликейшнаа шинэчлээгүй бол UPDATE хийгээрэй

Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдөд ээлтэй цахим тогтолцоог бүрдүүлэх, хялбаршуулсан горимоор тайлан илгээх, татвараа төлөх, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, татварын мэдээллээ хянах технологийн шийдлийг ebarimt апликейшнд нэвтрүүлж байна. Та төлсөн татварын дүнгээ ebarimt апликейшн ашиглан хүссэн үедээ харах боломжтой боллоо. Хэрэв та ebarimt апликейшнаа шинэчлээгүй бол UPDATE хийгээрэй.

2019-12-13

Үндэсний тооцооны системийг нэвтрүүлэгчид чууллаа

Үндэсний статистикийн хороо, Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн хамтран “Үндэсний тооцооны систем-2019” хурлыг өнөөдөр /2019-12-13/ зохион байгууллаа. Тус хурал нь Үндэсний тооцооны системийг нэвтрүүлэгч, оролцогч, хэрэглэгчдийг нэг дор цуглуулж, хэрэгжилт, ашиглалт, хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллээ солилцох зорилготой юм. ~Үндэсний тооцооны системийг нэвтрүүлэгчид чууллаа~ Үндэсний тооцооны систем 1968 анхны баримт бичиг гарсны 50, Монгол Улсад […]

2019-12-12

Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалт “www.uda.ub.gov.mn” сайтад байршив

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй, эсэхийг лавлахаар ханддаг байна. Тиймээс иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын албан ёсны сайтаа өргөжүүлж цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа […]

2019-12-12

Хяналт шалгалтын явцад 208 зөрчлийг илрүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хяналтын байцаагчид “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуй нэгж байгууллагад төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг энэ сарын 02-15-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 75 газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг шатахуун түгээх станц, газрын тосны […]

2019-12-12

СЭРЭМЖИЛ: Дөрөв хоног МАЦАГ барьсан бүсгүй нас баржээ!

Охид эмэгтэйчүүд шинэ жилийн арга хэмжээнд бэлдэж турах хүсэл зорилгоор олон хоногийн туршид шинжлэх ухааны батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэх, олон хоног мацаг барих зэргээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч байна. Олон хоног мацаг барьснаас үүдэн нэг эмэгтэй нас барсан харамсалтай тохиолдол гарсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний […]

2019-12-11

Хог тээвэрлэх гурван автомашин хүлээлгэн өглөө

Дорнод аймгийн “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-т 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн гурван автомашиныг /2019-12-11/ тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө. Тус байгууллагад 2015 онд хог тээврийн дөрвөн автомашин хүлээлгэн өгч байсан бөгөөд өнөөгийн байдлаар хоёр авто машин ашиглалтаас гарсны улмаас төлөвлөгөөт ачилт тасалдаж, гэр хорооллын айл өрхийн хог хаягдал ихээр […]

2019-12-11

ЖЕНЕВ: “Улаан загалмай”, “Улаан хавирган сар” хөдөлгөөний 33-р бага хурал болж байна

Швейцарь улсын Женев хотноо энэ сарын 9-12 өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний 33 дугаар Бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ […]