2019-10-11

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн шийдвэрийг цуцлахгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Тэрбээр мэдээллийн эхэнд “Угаарын хийнд хордож амь насаа алдсан иргэдийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа. Сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлсэн ч системтэй цогцоор асуудлыг шийдэж чадахгүй өнөөг […]

2019-10-10

Сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн ЗӨРЧИЛ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах зорилгоор хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад нийслэл, 21 аймгийн 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, 7 их, дээд сургууль, 8 МСҮТ, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 772 объект хамрагджээ. Энэ шалгалтын дүнг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн бүх […]

2019-10-10

“Таван толгой түлш” компанийг хамгаалатад авна гэв

Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. “Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж […]

2019-10-10

Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн импортлох гэж байжээ!

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ц, Б нар нь БНХАУ-аас 120 хайрцаг 24 нэр төрлийн 552 ширхэг хоол амтлагч, 980 кг даршилсан ногоо гэх бүтээгдэхүүнийг импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын […]

2019-10-10

Эерэг хандлага түгээх “БИДНИЙ ХОТ” уралдааны шилдгүүдтэй танилц

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИДНИЙ ХОТ” сэдэвт Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдаан зарлаж, \шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. “БИДНИЙ ХОТ” уралдааныг 1 сарын хугацаанд Телевиз радиогийн, Сонин […]

2019-10-10

Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, […]

2019-10-10

Ерөнхийлөгч Х.Баттулга шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан ЭМГЭНЭЛ илэрхийллээ

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. “Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн […]

2019-10-09

Ирэх сараас гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Ирэх сарын нэгнээс гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.

2019-10-09

Анх удаа орон сууц худалдан авсан бол 6 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:   -2006 оноос хойш Татварын багц хуулийг шинэчлэх асуудал яригдсан. Техник технологи шинэчлэгдсэн. Үндэстэн дамнасан корпораци орж ирсэн. Тиймээс олон улсын татварын заалтуудаас оруулах шаардлагатай болсон. Жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж […]

2019-10-09

21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай байна

Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 285 дугаар тогтоолыг 07 дугаар сарын 03-ны өдөр гаргуулсан. Тогтоолд Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малын чанар, сүргийн бүтцийн зохистой харьцаанд тулгуурлан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөц мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад […]