Хүүхдийн баярыг угтаж хүнс импортлогчдод сургалт явуулав

Удахгүй болох хүүхдийн баярыг угтаж МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах зорилгоор хүнс импортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлага, баримт бичгийн бүрдэл, шошгололт, хадгалалт, тээвэрлэлт, сав, баглаа, боодолд тавигдах эрүүл ахуйн шаардлага, эрүүл […]

Шинэ сургууль баригдсанаар 7 сургуулийн ачаалал буурна

СХД-ын 29 хорооны нутаг дэвсгэр Москва хорооллын орчимд цэцэрлэг сургуулийн бүтээн байгуулалт эхэллээ. 2005 онд Москва хороолол баригдаж эхний оршин суугчид орж байсан. Одоогоор энэ хороололд 7000 гаруй иргэд амьдарч байна. Энэ хорооллыг барихдаа сургууль цэцэрлэгийн зориулалттай ашиглана гэсэн газрыг худалдаж гурван шатны шүүхийн маргаан эцэслэж хууль ёсны эзэмшигчид нь газар нь очсон. Үүний дараа […]

2019-05-01

Номын сантай кофе шофууд

Оюутан суралцагч нарт туламддаг нэгэн асуудал бол хичээл хийх таатай орчин билээ. Магадгүй сургуулийн номын санд хичээл хийхэд хэтэрхий чимээтэй, гэртээ хийхэд хэн нэгэн садаа болдог байж болох юм. Тэгвэл хичээл хийх таатай орчин, хүссэн кофе болон бусад зүйлсээ авч уунгаа суух боломжийг кофе шофууд бүрдүүлдэг болжээ. Эдгээр кофе шофууд хичээл хийж болхоос гадна өөрсдийн […]

Энэтхэгт боловсрол эзэмших нь амь насанд аюултай болжээ!

Монголд их дээд сургуулиудын тоо их байдаг, мөн түвшингээрээ дэлхийд өрсөлдөх нь цөөн. Тиймээс ямар ч хүн ямар ч мэргэжлээр төгсөх боломжтой гэж хэлж болно. Харин зарим улсад боловсрол хүний амь настай холбогдох чухал зүйл болжээ. Саяхан Энэтхэгийн Телингани мужид шалгалтад муу дүн авснаас болж 20 сурагч амиа егүүтгэсэн талаар “Фокс Ньюс”-т мэдээлжээ. Өнгөрөгч хоёр, […]

2019-04-29

Сурагчдыг залилсан гэмт хэрэг гарсаар байна

2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 13 цагийн үед Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 9 дүгээр ангид үл таних эмэгтэй орж ирэн зургаан сурагчийн гар утсанд хичээлд хэрэгтэй аппликейшн суулгаж өгнө хэмээн хууран мэхэлж гар утаснуудыг нь залилан авч явжээ. Өмнө нь Улаанбаатар хотод үүнтэй төстэй нэгэн хэрэг гарч байсан билээ. Ангийн үүднээс багшийн нэрийг олж уншаад анги руу орж […]

2019-04-24

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна

“Төрөлх-Алтай” ТББ-аас ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан Говь-Алтай аймгийн сурагч бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулхаар болжээ. “Төрөлх-Алтай” ТББ-ын тэргүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар энэ оноос эхлэн Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж ЭЕШ-д 800 оноо авсан сурагч тус бүрт нэг сая төгрөг, тус шалгалтаас хамгийн өндөр оноо авсан эхний 100 хүүхдэд […]

“Ном унших нь надад хэрэгтэй” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

Аймгийн Оюутны холбооноос Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Ном унших нь надад хэрэгтэй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаад байна. Энэхүү уралдааны зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад номын ач холбогдлыг таниулж ойлгуулах, номын сайн талуудыг өөрсдөөр нь илэрхийлүүлэх, бусад үе тэнгийн найзууддаа үлгэрлэх, ном унших сэдэл төрүүлэх, уриалах,цаашлаад өөрийгөө танин мэдэх, аливаа зүйлийг өөр өөрийн өнцгөөр харж, чөлөөтэй сэтгэж, үзэл бодлоо […]

2019-04-20

Bloomberg дэлхийн хамгийн “золгүй” улс орнуудыг нэрлэжээ

Bloomberg агентлаг дэлхийн хамгийн “золгүй” улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Bloomberg Misery Index 2019 –г Венесуэл улс эхний байрт орсон байна. Тус улс энэ жагсаалтыг таван жил дараалан тэргүүлж байна. 2016 оноос хойш Венесуэлийн засгийн газар албан ёсны эдийн засгийн статистик мэдээллийг гарахгүй байгаа ч Bloomberg агентлагийн шинжээчид 2019 онд тус улсад инфляцийн түвшин найман сая хувьд хүрнэ […]

Арьсаа хууллаг хулгана дэлхийн шинэ нээлт болно

Зарим хулганы арьс маш хурдан төлждөг бөгөөд араатны дайралтад өртвөл арьсаа мулталж хаяад, зугтаадаг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Африк, Австралийн талын хулганууд амьтанд хазуулсан ч арьс нь хял­­бар “тайлагддаг” бо­лохоор баргийн махчинд бариулдаггүй аж. Эрдэмт­дийн ажигласнаар арьсгүй болсон хулгана өвдөлт мэ­дэр­дэггүй, тэгээд ч хэдхэн цагийн дотор өнгөн арьс тогтож, хоёр өдөр болоход гүйцэж төлждөг […]

2019-04-14

Гэр цэвэрлэдэг роботыг хулгайчтай андуурчээ

АНУ-ын баруун умард хэсэгт орших Орегон мужийн Бивертон хотод нэгэн сонирхолтой явдал болжээ. Тус хотын цагдаагийн газрынхан тун ч өвөрмөц ажиллагаанд оролцсон ажилтнуудынхаа бие дэх хяналтын камерын бичлэгүүдийг ил болгосон аж. Хэд хоногийн өмнө 911 рүү хэн нэгэн утасдаад айлын орон байр луу хаалгыг нь эвдэж хулгай орсон гэсэн мэдээлэл өгчээ. Галт зэвсгээр өвч зэвсэглэсэн […]