2019-04-12

Сургуулиудад олон жил болсон химийн бодисуудыг устгана

Аймгийн БСУГ, ОБГ, МХГ, БОАЖГ хамтран ерөнхий боловсролын сургуулиудын химийн багш нарыг “Сургуулиудын химийн хорт болон аюултай бодисын төлөв байдал, химийн хог хаягдал ба аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтад хамрууллаа. Сургуулиудын химийн хичээлийн сургалтад ашиглаж байгаа химийн хорт болон аюултай бодисуудын ашиглалт, хадгалалтыг сайжруулах ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу мэргэжил, […]

2019-04-11

Гурван настай хүү аавынхаа “Ipad”-ыг 2067 он хүртэл түгжжээ

Гурван настай хүү нь аавынхаа “Ipad”-д буруу нууц үг оруулсны улмаас 2067 он хүртэл түгжсэн тохиолдол АНУ-ын нийслэл Вашингтон хотод гарсан байна. Энэ явдал өнгөрсөн амралтын өдөр “The New Yorker” сэтгүүлийн ажилтан Эван Осност тохиолджээ. Тэрбээр твиттер хуудастаа бяцхан хүүгээсээ болж асуудалд орсноо мэдээлж, жиргээчдээс тусламж хүссэн байна. Оснос “Худлаа мэт санагдаж болох ч гурван […]

2019-04-08

БСШУС-ын сайд ХИДСХ-той тулгамдсан асуудлаар санал солилцов

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Хувийн их, дээд сургуулиудын холбоо (ХИДСХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй “Этүгэн” их сургууль дээр уулзалт хийлээ.  ХИДСХ-г 40 гаруй төрийн бус хувийн өмчит сургууль нийлж байгуулсан юм. Уулзалтын эхэнд ХИДСХ-ны Ерөнхийлөгч Б.Эрдэнэсүрэн төрийн бус өмчийн их, дээд сургуулиудаас салбарын яаманд тавьж буй саналуудаа уламжлав. Тухайлбал, Ерөнхий боловсролын ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх эрх зүйн […]

2019-04-07

Манай тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг

Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг билээ. Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш өөрсдийн бэлтгэсэн баг тамирчдаараа олон улсын чанартай тэмцээнд удаа дараалан оролцож, нийт 39 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 871 медаль, 76 цом хүртэн, дэлхийн 30 дээд амжилт, Гиннесийн гурван дээд амжилтыг эзэмшиж улс орныхоо нэрийг дэлхий дахинд […]

2019-02-18

Авто үйлчилгээ эрхлэгчид ГЭРЧИЛГЭЭ гардлаа

Улаанбаатар хотод авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад авто үйлчилгээний A, B, C хүрээний ангилал тогтоох ажлыг зохион байгуулж байна. Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад ангилал тогтоож, нэгдсэн цахим мэдээллийн санд бүртгэснээр иргэд автомашин худалдан авахдаа тухайн автомашины талаарх бүрэн мэдээллийг авах, […]

Төрийн албан хаагчийн тухай шинэчилсэн журам

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар  /2019-01-09/ төрийн албан хаагчтай холбоотой журмын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчтай холбоотой журам батлагдлаа. Үүнд: Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ. Төрийн болон […]

Шатар сонирхогчдын УАШТ-ний шигшээ тоглолт эхэллээ

Өнөөдөр Төрийн ордонд эхэлж буй тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балба улсыг зорих юм. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (01.05) Төрийн ордонд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны […]

2018-06-20

Хүүхдийн мөнгө: 228 мянган хүүхдэд 41.3 тэрбум төгрөгийг зарцуулах боллоо

~Хүүхдийн мөнгө: 228 мянган хүүхдэд 41.3 тэрбум төгрөгийг зарцуулах боллоо~ Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгохоор болов. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 онд 684.0 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөг улсын төсвийн Халамжийн санд тусгагдан батлагдсан. Харин 80 хувьд олгоход нийт […]

2018-06-06

97 сургууль, 142 цэцэрлэг барихааар төлөвлөв

~97 сургууль, 142 цэцэрлэг барина~ Шинээр баригдах сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажил өнөөдрийн байдлаар 63 хувьтай байгааг салбарын сайд хэллээ. МАН 2020 он гэхэд сургуулийн гурван ээлжийг хоёр болгоно гэсэн зорилт тавьсан. Энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллахаа мөн сайд онцолж байв. Гэхдээ нийслэлийн хэмжээнд зураг төсөл нь эцэслэн шийдэгдээгүй 7, газрын маргаантай 13 ажил байгаа […]

2018-06-04

Балетын Олон улсын анхдугаар тэмцээн зохиогдлоо

~Балетын олон улсын анхдугаар тэмцээн зохиогдлоо~ БСШУСЯ-ны ивээл дор “Монголын балетын хөгжил сан” энэ сарын 29-нээс зургадугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын анхдугаар балетын тэмцээн боллоо. Гурван насны ангилалд модерн, сонгодог хоёр төрөлд долоон улсын 80 гаруй хүүхэд залуус өрсөлдөх уг тэмцээнийг олон улсад нэр хүндтэй зургаан улсын 11 шүүгч шүүн явуулж байна. БНХАУ, ОХУ, […]