2021-04-26

ТАНИЛЦ: Автомашинд QR код олгох, зорчуулах журам

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасан. Хөл хорионы хугацаанд замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 41 500 тээврийн хэрэгсэлд QR код олгоно.

2021-04-26

Өнөөдрөөс үйлчилгээний байгууллагууд 07:00-19:00 цагийн хооронд ажиллана

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтыг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр хангаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. Уг захирамжид: Гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн […]

2021-04-26

Өнөөдөр хулгана, бич жилтнээ эерэг САЙН хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 14. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, хөх луу өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Ус Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг […]

2021-04-26

Улаанбаатар хотод 8-10 хэм дулаан, цас орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. […]

2021-04-23

Говьсүмбэр аймагт илэрсэн СУМ, ГАЛТ хэрэглэлийг аюулгүй болгов

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллаж, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнхийн “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрлээ” гэх мэдээллийн дагуу долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо. Тодруулбал, Байлдааны зориулалттай 82 мм-ийн мина […]

2021-04-23

“COVID-19 ERSDEL” систем гурав хоногт 300,000 хэрэглэгчтэй боллоо

     Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300,000 хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ. Бусад улстай харьцуулахад богино хугацаанд илүү хурдтай нэвтэрч байна гэж Google болон Apple мэргэжилнүүд онцоллоо. Манай улсад ойролцоогоор 1 сая орчим хүн ашигласан үед энэ системийг нэвтрүүлсний үр дүн гарч, иргэд өөрсдийгөө хамгаалах боломж үүснэ. Ингэснээр […]

2021-04-23

АНХААР: ВАКЦИНД хамрагдах иргэд рүү ЯРИХ хүртэл, цэгт очих шаардлагагүй

    Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс /2021-04-23/ эрчимжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг гурван өдөрт багтаан хамруулж дуусах юм. Ингэхдээ Дөрөвдүгээр сарын 9, 10, 11-нд II тун хийлгэх байсан […]

УОК хатуу хөл хориог тавдугаар сарын 7 хүртэл СУНГАХ санал гаргав

Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр /2021-04-23/ боллоо. Хуралдаанаар хатуу хөл хорио буюу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар энэ сарын 25-нд дуусах хатуу хөл хорионы дэглэмийг ирэх тавдугаар сарын 7 хүртэл сунгах санал гаргасан байна. УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг […]

2021-04-23

Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retail” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний […]

2021-04-23

ЭМЯ: Шинээр халдварын 1264 тохиолдол илэрч, найман хүн нас барлаа!

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1103 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 27 956 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 14 258 […]