2021-04-21

ЭМЯ-аас хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгах санал хүргүүлэв

Хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусна. Хөл хориог цаашид цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүл гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцооллыг ЭМЯ-наас гаргажээ. ~ЭМЯ-аас хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгах санал хүргүүлэв~ Харин хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн […]

2021-04-21

“COVID-19” халдварын 1169 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барав

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1169 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1039 нь Улаанбаатар хотод, 129 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 25 364 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 13 346 […]

2021-04-21

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21.00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлах юм. ~Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ~ Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1, 2 тундаа хамрагдсан иргэд […]

2021-04-21

“Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээ Сэлэнгэ аймгаас эхэлж байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгасан. Энэ хүрээнд БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 4-р 9-нөөс 11-ний өдрүүдэд сарын Сэлэнгэ аймагт ажиллав. Салбарын дундын хамтарсан байнгийн ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг […]

2021-04-21

ЭЕРЭГ: Монголд анх удаа цээжний хонхойх гажгийг засах мэс засал, эмчилгээг амжилттай хийлээ

2021 оны 04 дүгээр сард Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Ганбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон насанд хүрэгчдийн цээжний хонхойх […]

2021-04-21

Өнөөдөр 10877 албан хаагчдад вакцин хийнэ

Өнөөдөр /2021-04-21/ Улаанбаатар хотод 35 цэгт 66 багийн 499 эмч, ажилтан ажиллаж цагдаагийн алба хаагчдыг вакцинд хамруулна. Хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 10877 албан хаагчдыг дархлаажуулна. ~Өнөөдөр 10877 албан хаагчдад вакцин хийнэ~ Дашрамд, Өчигдөр 16180 алба хаагчийг 2 дахь тунд хамруулжээ. Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна. Мөн […]

2021-04-21

С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав

Коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгалаа. АШУҮИС-ын оюутны гуравдугаар байрыг эмнэлгийн […]

2021-04-21

Вакцин хийх явуулын цэг ажиллана

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөх, вакцинжуулалтын цэгийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ. Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах […]

2021-04-21

С.Амарсайхан хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүллээ

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, улсын Бристолын Их Сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангийн 27 166 ам доллар буюу 77.4 сая төгрөгийн зээлд хамрагдсан ажээ. Улс төрийн өндөр албан тушаалтан хүний хүүхэд сургалтын төлбөрийн зээл авсан нь цахим орчинд олон иргэдийн бухимдлыг хүргэсэн юм. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай байгаа энэ үед нийт […]

2021-04-21

Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орно

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд орно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ. Тэрээр ” энэ улиралд нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна. Цар тахлын хүнд цаг үед “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж татвараа төлсөн […]