“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООНД МАГАДЛАН АУДИТ ХИЙЖ БАЙНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлсэн. Уг нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд олон улсын Афнор группээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффис болон салбар уурхайд магадалан аудит хийж эхэллээ. […]

2021-10-05

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн […]

“Намрын ногоон өдрүүд” ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ

“Намрын ногоон өдрүүд” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор  НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа. Өмнө нь есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд […]

2021-09-30

Шуурхай зохицуулалт, удирдлагын операторуудын сургалт зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2021 оны сургалтын  хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бүтцийн нэгжүүдийн шуурхай зохицуулалт, удирдлагын операторын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэгийг олгох зорилгоор сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням гамшгийн нөхцөл байдалд холбоо, зарлан мэдээлэл зохион байгуулах ажлын хариуцлага, албаны бэлтгэл бэлэн […]

Б.ГАНХУЯГ: “САЯ ТОНН-САЯ МОД” ТӨСЛИЙГ 1 ИХ НАЯДЫН ӨРТГӨӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих” зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод тарихыг зорьж байгаа аж. Энэ төлөвлөгөөний талаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -Та бүхэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хангай […]

2021-09-30

Газрын мэдээллийг цахимаар авна

НИТХ-ын IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Улаанбаатар хотын  ногоон орон сууц төсөл”-ийн тухай, “Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн хөгжил төсөл”-ийг хэлэлцлээ. Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлэг, 21 дэд бүлгийн 719 […]

2021-09-29

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд: Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үр нөлөөллийг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох Уул уурхайн ажилтнуудад гэр бүлийн харилцаа, […]

2021-09-29

Тээврийн хэрэгслийн торгуулиа хэрхэн төлөх вэ

2017 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдан, үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой юм. Иргэн Та www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан […]

2021-09-23

Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК […]

2021-08-26

Өвөлжилтийн бэлтгэл 80хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн. Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс […]