ШУУРХАЙ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа. […]

2021-04-08

Ойрын хавьтал болсон иргэн, тусгаарлах байранд МӨНГӨ төлөхгүй

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдвар /КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж 7 хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл […]

2021-04-08

Вакцинд хамрагдсан тухай мэдээллийг “E-Mongolia” системээс авна

Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг E-Mongolia цахим хуудаснаас авч болно. Иргэд өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэсэн улс, дархлаажуулалтад хаана, хэзээ хамрагдсан мэдээллээ авах боломжтой. ~Вакцинд хамрагдсан тухай мэдээллийг “E-Mongolia” системээс авна~ Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үйлчлүүлэгч, хэрэглэгч хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан эсэхийг шалгаж болно. Вакцины […]

2021-04-08

Өндөрхаан хайрханы тахилын ширээг засварлаж, хог хаягдлыг цэвэрлэв!

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн албан хаагчид Өндөрхаан хайрханы тахилын ширээг сэргээн засварлаж, ойр орчмын хогийг цэвэрлэсэн байна. ~Өндөрхаан хайрханы тахилын ширээг засварлаж, хог хаягдлыг цэвэрлэв!~ Дашрамд, ннэхүү “Өндөрхаан хайрхан”-ыг нутгийн иргэд өнө эртнээс шүтэж ирсэнаж. Хайрханы шүтээн овоог хамгийн сүүлд 2015 онд “Өндөрхаан уулын хишиг” ТББ-аас өөрчлөн засаж, […]

2021-04-08

ЭЕРЭГ: Алба хаагчид Өмнөд Суданы иргэдийн амь насыг аварлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны холын эргүүлийн 3 дугаар ээлжийн бүлэг “Юнити” секторын “Маёом” сууринд 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал,  “Маёом” суурингаас 20 гаруй километрт орших “Боуда” тосгонд зэвсэглэсэн этгээдүүд үхэр хулгайлах зорилгоор иргэд рүү халдлага үйлдэж, […]

2021-04-08

Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй

      Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцинжуулалттай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариуллаа.  -Коронавирусийн вакцин хийлгэхийн өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ? -Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх хэрэгтэй. Мөн эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, […]

2021-04-08

Хөвсгөл нуурт машин, техник ээ живүүлсэн иргэд холбогдохыг уриалав

Хөвсгөл нуур орчмын “Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд нуурт живсэн машин техникийг татаж гаргах ажлыг хийхээр тусгасан байдаг. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг томилогдон ажиллаж нутгийн иргэд болон төрийн зарим байгууллагуудаас авсан аман судалгааг нэгтгэхэд 1950-иад оноос хойш Хөвсгөл нуурын гүнд нийт 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн гэсэн тооцоо байаг байна. Өнөөгийн нөхцөлд […]

2021-04-08

Шар өвс шатааж, гал алдвал зөрчлийн хуулиар торгуулна!

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна. ~Шар өвс шатааж, гал алдвал зөрчлийн хуулиар торгуулна!~ […]

2021-04-08

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгө заслаа

Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэн эрүүл, эко орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ талбайнхаа тохижилт, сэргээн засварлалт хийжээ. Тухайлбал, арван жилийн өмнөх буюу анхны төрхөөрөө байгаа хашаа болон бүх сандалнуудаа будаж янзлан, хогийн савнуудаа солих, хуучирч муудсан […]

2021-04-08

ЭМЯ: Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 554 хүнд шинээр халдвар илэрлээ./2021-04-08/ Шинээр илэрсэн тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн бол нэг тохиолдол зөөвөрлөгджээ. ~Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ~ Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 12 780 болжээ. Харин өчигдөр 372 хүн эмнэлгээс гарснаар […]