Эрүүл мэнд, гоо сайхан тойрсон ЭЕРЭГ ЗӨВЛӨМЖ

Эмэгтэй хүний гоо сайхны илэрхийлэл бол арьс яах аргагүй мөн. Ажлын онцлогоос шалтгаалж үргэлж хурц гэрэлтэй орчинд харьцангуй удаан хугацаанд будгаа арилгахгүй ажиллах үе гардаг. Энэ нь арьсыг гэмтээх талтай. Тиймээс онц чухал ажилгүй өдрүүдэд будахгүй арьсаа амраахыг илүүд үздэг. Бас үдэш унтахдаа нүүрээ тун сайн цэвэрлэхийг эрхэмлэдэг. Мэдээж өөрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны […]

ИНЭЭВЭЛ ҮРЧИЙДЭГ Ч ГЭСЭН ТА ЗАЛУУЖНА

Сайн байна уу? Түргэн дуудсан уу?-Өө дуудсан, дуудсан. Манай эхнэр өвдөөд байна. Энэ өрөөнд орооч…-Танайд алх байна уу?-Май.-Танайд цүүц байна уу?-Май.-Танайд отвёртка байна уу?-Май.-Танайд бахь байна уу?-Май. Эмчээ манай эхнэр яачихсан юм бэ?-Мэдэхгүй ээ, би цүнхээ онгойлгож чадахгүй байна… Зааны нуруун дээр ялаа сууж, үглэх нь: 2 ч удаа няц дэвсчихээд байхад ажрахгүй явдаг мөн […]

Арслантай гүүрний тухай БЯЦХАН ТҮҮХ

Их хүрээний дундуур хойноосоо урагш урсаж өнгөрдөг хоёр голыг Баруун Сэлбэ, Зүүн Сэлбэ хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах явцад Баруун Сэлбэ нь дарагджээ. Зүүн Сэлбэ гол XX зууны эхэн үед Сангай үйлчний, Луусангийн, Дарсны, Ногоочны, Цахарын, Амбаны гэх мэт найм орчим гүүртэй байсан бөгөөд түүний дотор Луусангийн гүүр хамгийн том нь байжээ.Харин […]

Франц. Хүний арьсаар хавтасласан НОМ

Европт 1793 оноос эхэлсэн Францын хэт даврагчдын тэмцлийн үеэр хүний ​​арьсаар ном хавтаслах үзэгдэл хамгийн өргөн дэлгэрсэн байна. Францын хувьсгалаас өмнө ч хүний ​​арьсаар хавтасласан номууд моодонд орж байсан түүхтэй. Үүнийг “antropodermic binding” гэж нэрлэдэг. Хүний арьсан хавтаст ном үйлдвэрлэх нь үхрийн арьснаас хамаагүй хэцүү, өнгөлгөө татахад тохиромжгүй тул хувьсгалын жилүүдэд Парис хотын захын Меудон […]

Хэрэмний тухай сонирхолтой баримтаас

1. Хэрэмний зулзага 50 граммаас илүүгүй жинтэй, түүний биеийн жин нь нэг инчээс ( дюйм) хэтрэхгүй бөгөөд шүд, үс үгүй байдаг. 2. Бусад мэрэгчдийн нэгэн адил хэрэмд 4 шүд ургадаг. 3. Хэрэм нь хамгийн цэвэрч амьтан гэдгийг та мэдэх үү? Эр хэрэм нь өөрийн арьсыг байнга цэвэрлэх бөгөөд эм хэрэмээс илүү их цаг зарцуулдаг. 4. […]

АНУ-ын музейд Монгол цэргийн шарил хадгалагддаг

“American Museum of Natural History” музейд нэгэн сонирхолтой үзмэр нэмэгджээ. Манай тооллын 1000 оны орчим амьдарч байсан Монгол цэрэг эрийн шарил гэнэ. “Ертөнцийг байлдан дагуулсан Чингис хаанаас хэдхэн зууны өмнө амьдарч байсан монгол цэргийн шарил хэмээн тодорхойлдог байна. Төв азид судалгаа хийсэн Рой Чапман Эндрюс-ын баг 1925 онд монгол орноос олжээ” хэмээн үзмэрийн тайлбарт бичсэн […]

Хэрээ хад бус “Шонхор хад” хэмээн нэрлэх нь зүйтэй

Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын нутагт “Хэрээ хад” байрлана. Үүнийг хутгийн иргэд цээрлээд шонхор шувуутай адилхан харагддаг тул “Шонхор хад” хэмээн залруулан нэрлэх нь зүйтэй хэмээжээ. Хэрлэнбаян – Улаан уул нь 200 орчим мянган га талбайг эзэлдэг, хамгийн өндөр оргил Дэлгэрхаан уул 2042м, урд энгэр талдаа томоохон 9 амтай, тэдгээрийн нэг нь Их Хайлантайн ам юм. […]

Байгаль нуурыг ОХУ-д алдсан нь

Монголчууд бид 1687 онд БАЙГАЛЬ НУУР-аа алдсан гэдэг.Монголчууд Байгаль нуурыг “Дотоодын тэнгис” хэмээдэг байсан нь Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн байдаг. Хори овог гаралтай Алунгуа эх, түүний өвөг Баргудай мэргэнийг Баругхан уулнаа мөнхөлсөн гэдэг. Монголын бүх хаадын “Алтан ургийн бичиг”, Монголын нууц товчоонд бичсэнээр “Чингис хааны өвөг эцэг тэнгис далай гаталж ирсэн…” гэж өгүүлсэн байдаг ба […]

Ёс суртахууны САЙН болон МУУ шинжийг таниулан хэлцгээе!

    Хүүхдээ зөв төлөвшилтэй болгох арга замыг үргэлж эрэлхийлэн чадах ядахаараа хичээж буй бүх л эцэг эхчүүдэд нэгэн уламжлалт аргыг санал болгож байна. Хүний ёс суртахууны сайн муу шинж, зөв бурууг дүрслэн өгүүлсэн, шүлэглэсэн сургаал үгсийг хүүхдэд ягштал цээжлүүлэх нь тэдэнд үг бүрийн цаадах утгыг гүнзгий ухаж ойлгох, цаг ямагт санаа сэтгэлд нь уяатай байхад […]

Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх!

Иргэн, гэр бүлд зориулсан “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас хүргэж байна. Үүнд: Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусний өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх. Олон […]