2021-04-30

УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсангүй

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсангүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон. Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар: “Хуульчдын саналаар цэцийн дүгнэлт […]

2021-04-30

Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сан байгуулах төслийн ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021-04-29/ Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтаар төсөл тус бүрийн ажлын хэсгийн ахлагч нарын төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг сонсож, асуулт хариулт өрнүүлж, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монголд өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн […]

Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын ДЭМЖЛЭГ хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүсэж буйгаа албан бичгээр уламжлав. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Хан-Уул дүүрэгт барьж ашиглалтад оруулсан нэгдсэн эмнэлгийн жишгээр барих саналтайгаа тэд танилцуулав. Тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шар хад” […]

2021-04-29

Д.Лүндээжанцанд Японы “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одон олгоно

4 дүгээр сарын 29-нд Япон улсын Засгийн газраас, 2021 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлав. Нэгэн баярт мэдээ дуулгахад, Монгол Улсаас УИХ-ын дарга асан Данзангийн Лүндээжанцан “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонг хүртэхээр болжээ. Түүнийг Япон, Монголын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан […]

Ерөнхийлөгч, Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төслийг хүргүүлэв

       Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлтэй танилцана уу: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин […]

2021-04-29

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан болно. Монгол Улсад генерал цол […]

2021-04-29

Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэхийг үүрэгдэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Улмаар түүний хохирогч гэх 1000 гаруй эмэгтэй байгааг иргэн Б.Сүндэръяа мэдээлж байсан билээ. Тэгвэл, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өглөө. Уг асуудлыг хууль хяналтын […]

Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг гуравдугаар улиралд ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2021-04-28/ “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталжээ. Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох […]

2021-04-28

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганд оролцож байна

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвээр байр сууриа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Ковид-19” цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтад […]

2021-04-28

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэстнүүддээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсад генерал хэмээх эрхэм цолыг олгож, хэрэглэж эхэлсээр өдгөө 77 дахь жилдээ энэхүү өдрийг бид угтаж байна. БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх генерал цол олгож эхэлсэн энэ өдрийг эх орныхоо халдашгүй дархан байдлын төлөө тангараг өргөн […]