“Microsoft” компани ажлын дөрвөн хоногтой долоо хоног хөтөлбөрийг хэрэгжүүлж үзсэн нь ихээхэн эерэг үр дүн авчирсан байна. “Ажил – Амьдралын сонголтын челленж” нэртэй энэхүү аяны хүрээнд хүний ажил, амьдралын тэнцвэрт байдал нь ажлын бүтээмж, шинийг эрэлхийлэн санаачлах зан чанарт хэрхэн нөлөөлөхийг судалсан байна.
Судалгааны хүрээнд “Microsoft”-ын Япон улс дахь салбарт ажлын долоо хоногийг нэг өдрөөр танаж ажиллуулж үзсэн бөгөөд бүтээмжийг 40 хувиар дээшлүүлж чаджээ.
“Microsoft Japan” нь 2019 оны 8 дугаар сарын турш долоо хоног бүрийн Баасан гарагт оффисуудаа хааж, ажиллаагүй гэнэ. Ингээд ажлын бүтээмжийг 2018 оны мөн үе буюу 8 дугаар сартай харьцуулаад үзэхэд 39.9 хувиар нэмэгдсэн байна.
“Microsoft Japan” ийнхүү сарын турш долоо хоног бүрийн баасан гарагт ажиллахгүй байхын тулд бүтэн цагийн ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ. Зөвхөн ажлын өдрийг танахаас гадна, уулзалт хурлын цагийн дээд хязгаар нь 30 минут байхаар зохицуулалт хийсэн нь нааштай үр дүн авчирсан байна.