2021-05-08

ДЭМБ-аас БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг БҮРТГЭЛЭЭ

Sinopharm-vaccine
ДЭМБ-аас БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакциныг БҮРТГЭЛЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өчигдөр Хятадын төрийн өмчит “Синофарм” компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх ЗӨВШӨӨРӨЛ олгожээ.

ДЭМБ “Синофарм”-ын вакцинаас өмнө Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna вакцинуудад зөвшөөрөл олгосон билээ.

Ингэснээр дэлхий дахинд вакцины тэгш хүрэлцээг хангах зорилготой хэрэгжиж буй COVAX хөтөлбөрт “Синофарм”-ын вакцин нэмэгдэж бага болон дунд орлоготой орнуудад нийлүүлэлт нэмэгдэж, дархлаажуулалтын үйл явц хурдсах боломжтой гэжээ.

Тус вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүсийн дархлаажуулалтад ашиглахыг ДЭМБ зөвшөөрсөн байна.