more

Social Media

Супер модель Синди Кроуфорд нөхөртөө үнэнч гэдгээ харууллаа

Синди Кроуфорд, Рэнди Гербер нар 20 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаа талаар мэдээлэл цацагдсан. 52 настай супер модель, 56 настай бизнесмен нар гэрлэлтээ цуцлуулахаар баримт бичиг бүрдүүлж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл хосууд энэ сарын 9-нд Малибуд хамтдаа жаргалтай яваа харагджээ. Тэд кафегаас гараад машиндаа суун явсан байна. Синди Кроуфорд, Рэнди Гербер нар 1998 …

\cindy-crawford

Синди Кроуфорд, Рэнди Гербер нар 20 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаа талаар мэдээлэл цацагдсан. 52 настай супер модель, 56 настай бизнесмен нар гэрлэлтээ цуцлуулахаар баримт бичиг бүрдүүлж эхэлсэн талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл хосууд энэ сарын 9-нд Малибуд хамтдаа жаргалтай яваа харагджээ. Тэд кафегаас гараад машиндаа суун явсан байна.

Синди Кроуфорд, Рэнди Гербер нар 1998 онд гэрлэсэн бөгөөд моделийн агентлагт хамт ажилладаг найзууд байжээ.

Тэдний хүүхдүүд болох 17 настай Кайя, 19 настай Пресли нар саяхнаас бие даан амьдрахаар тусдаа гарцгаажээ.

Синди, Рэнди нар сарын өмнө Лондонд “Fashion Awards” шагнал гардуулах ёслолд хүүхдүүдтэйгээ ирсэн билээ. Тэдний гэр бүл үргэлж олны анхаарлыг татдаг, үлгэр жишээ гэр бүл.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн