2019-03-28

Төрөх тасгийн 9 сувилагч бүгд ЖИРЭМСЭЛЖЭЭ

jiremsen-suwilagch
Төрөх тасгийн 9 сувилагч бүгд ЖИРЭМСЭЛЖЭЭ

“Эмэгтэй хүн” бол энэ хорвоогийн хамгийн том гайхамшиг. Тэд эх хүн болж ирээдүйн хамгийн сайхныг бүтээдэг.

Эмэгтэйчүүдийн жирэмслэлт халдварладаг гэх ч судалгаа бий. Тэгвэл төрөх тасгийн нэг дор ажилладаг 9 сувилагч ойролцоо хугацаанд төрөхөөр болсон нь хүмүүсийн анхаарал, хайрыг эрхгүй татаж байна.

Тодруулбал, АНУ-ын Портленд хотод байдаг Мейн эмнэлгийн төрөх тасгийн дээрх сувилагч нар нь бүгд ирэх 4 сараас 7 сарын хооронд төрөх гэнэ. Тэр ч үүднээс хамтран ажиллагчид амьдрал карьерын дурсгалтай мөчөө хуваалцах зорилгоор уг зургийг авахуулжээ.

Эмнэлгийн зүгээс даваа гарагт өөрийн сошиал медиа хуудсан дээр зургийг оруулж, удахгүй төрөх эхчүүд/ажилчиддаа баяр хүргэсэн байна. Төрөх тасгийн сувилагч бүсгүйчүүд ийнхүү тун ойрхон хугацаанд төрөх гэж байгаатай холбогдуулан тус эмнэлгийн хүн хүчний хүрэлцээнд санаа зовох тохиолдол ч ажиглагдсан байна. Тэгвэл эмнэлгийн зүгээс “Санаа зоволтгүй, бидэнд төлөвлөгөө байгаа” хэмээн хариу бичиж, тайвшруулжээ.

эх сурвалж: Jagaa Damdin