Сүүлийн үед охид эмэгтэйчүүдтэй холбоотой гэмт хэргийн зөрчил ихээр гарах болсон. Тэгвэл ХБНГУ-ын Засгийн газар “upskirting” буюу эмэгтэй хүний хормойн доороос камераар зураг, дүрс авах үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг дэмжжээ.
“Эмэгтэй хүний хормойн доороос, эсвэл энгэр заамны дээрээс зураг авах нь хүний хувийн орон зайд халдаж буй гэмт үйлдэл юм. Ингэж авсан зураг дүрснүүд онлайн орчинд тарах, заримдаа арилжааны хэрэгсэл болох нь түгээмэл үзэгдэл болжээ” гэж Германы хууль зүйн сайд Кристин Ламбрехт мэдэгдэлдээ өгүүлжээ.
~Эмэгтэй хүний хормойн доороос ЗУРАГ авах нь гэмт хэрэг!~
Одоо шинэ хуулийн төслийг парламентад өргөн барьж, батлуулах юм байна.
Үүнээс гадна шинэ хуулийн төсөлд нас барсан хүний гэрэл зургийг зөвшөөрөлгүй авч тараахыг гэмт хэрэгт тооцдог болж, зөрчвөл хоёр хүртэл жил шоронд хорихоор тусгажээ.
Эх сурвалж: мэдээ.мн