Японы Фүжифилм Тояама Кемикэл компани одоогоос 6 жилийн өмнө томууны эсрэг Авиган гэх эмийг үйлдвэрлэн гаргаж байсан юм.
Харин энэ эм нь шинэ коронавирусний эсрэг үйлчилгээтэй болох нь зарим туршилтаар батлагджээ. Үүнээс ч үүдэн Японд Авиган эмийг ковид-19 эсрэг эмчилгээний зорилгоор эхний удаад 100 хүндээр туршиж үзнэ гэдгийг компанийн зүгээс мэдээлжээ.
Туршилт ирэх 6-р сарын төгсгөл хүртэл үргэлжлэх юм. Энэхүү эмийг Японоос гадна Хятад улсад туршилтад оруулаад байна. Хятадын эрүүл мэндийн мэргэжилтнүүд авиган эм нь коронавирусний халдвар авсан өвчтний уушгины үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй гэдгийг тогтоосон тухай мэдээллээ.