Жанэт уолтон, Грэхэм уолтон нар хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсдэг байжээ. Гэвч тэр хоёр үр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн бүхий л зүйлийг туршин үзсэн боловч нэг нь ч амжилттай болоогүй билээ. Гэвч тэдэнд гайхамшигтай зүйл тохиолдож 21дэх оролдлого дээр нь 6 ихэр хүүхэдтэй болсон билээ
Жирэмсний 8 дахь долоо хоног дээрээ хэт авианы дуранд харуулахад эмч нар цочролд орж, хэсэг хугацаанд хоорондоо ярилтсаж эцэст танай гэр бүл 6 ихэр хүүхэдтэй болох нь гэсэн гайхамшигтай мэдээ дуулгасан билээ.
1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Уолтоны гэр бүлд 6 ихэр охин мэндэлсэн билээ. Тэд охидоо Рут,Ханна, Люси, Женни, Сара, Кейт,хэмээн тус тус нэрлэжээ.
Охид 31дэх 7хоног дээрээ Америкийн Ливэрпүүл дэх эмнэлэгт кесар хагалгаагаар төрсөн билээ. Эмч нар 2сарын дараа эх,үрсийг эрүүл чийрэг гэж үзсэн учир эмнэлэгээс гарчээ.
Тэд дор хаяж 10 мянган живх сольсон бөгөөд бараг л хэдэн жилдээ унтаагүй гэнэ. Зургаан хүүхдийг зэрэг хооллож, усанд оруулж, живхийг нь сольж унтуулсаар…
Өдгөө эгч дүүс 37 настай ба хоорондоо маш дотно билээ. Ханна бага сургуулийн багш, Кейт хүний нөөцийн мэргэжилтэн, харин Люси орон нутгийн нислэгийн компанид ажилладаг. Женни бейкери ажиллуулдаг бол Рут дуудлагын оператор хийдэг бөгөөд саяхан сүй тавьсан билээ.
2014 онд Сара охин нь Жанет, Граам хоёрыг эмээ, өвөө болгосон байна. Гэнэтийн тохиолоор 6 үржигдсэн Уолтоны гэр бүл одоо маш их жаргалтай амьдраж байгаа билээ