АМТАТ ЖОР: Органик аргаар БАЯЛАГ хийцгээе

byaslag-hiih-jor
Органик аргаар БАЯЛАГ хийцгээе

        Гэртээ өөрийн гараар эрүүл органик аргаар хийцгээе. Cүүлийн үед гэрийн эзэгтэй нар маань үнэтэй бяслаг худалдан авч, үр хүүхдэдээ пицца хийж өгөх нь ихэссэн. Харин одооноос та бяслагаа ч өөрөө хийж, илүү их мөнгө хэмнэж болох нь.

Орц:

  • Cүү 1 литр
  • Давс 1 халбага
  • Сүүн крем 200-300 гр
  • Өндөг 3 ширхэг

Хийх арга:

Сүүгээ тогоондоо хийж буцалгаарай. Энэ хооронд сүүн кремээ давс, өндөгтэй хольж сайтар хутгана. Буцалж байгаа сүүндээ сүүн крем, өндөгний холимгоо хийж, ахин 5 минут буцалгаарай.

Ингээд буцалсан бяслагаа шүүлтүүр эсвэл марланд хийж, шингэнээс нь салгаж хуурай болгох хэрэгтэй. Хэдэн цаг хөргөсний дараа таны бяслаг бэлэн болох юм. Бага зэрэг турмерик буюу куркума орцод нэмж хийвэл, бяслаг шаргал өнгөтэй болно.

Хэрэв та бяслагаа кино дээр гардаг шиг дундаа нүхтэй болгохыг хүсвэл, бага зэрэг хүнсний сода хийгээрэй.