Урин дулаан цаг хаяанд ирж, амралт чөлөөт цаг аа агаар салхинд өнгөрүүлэх хүмүүс нэмэгдэж байна. Иймээс салхинд гарахдаа амтат хоол бэлтгээд гарааарай.
ОРЦ:
- Тахианы мах
- Сонгино
- Сармис
- грилл амтлагч
- Кетчуп
- Соу соус
- Төмс
- Лууван
- Олив тос
- давс
ХИЙХ АРГА:
-Тахианы мах аа сайтар гэсгээгээд сонгино, сармис, соу соус, грилл амтлагч 2 амны халбага, кетчуп, давсын хамт хийгээд, сайтар хутган 40 минут амраана.
-Амталсан мах аа хайруулын тавганд оливын тос хийгээд хоёр талыг нь эргүүлж тойруулж шарна. /ус хийхгүй/
-Шарах шүүгээг 180 градуст дээр доороос нь халааж байгаад төмс луувангаа сайтар болтол шарна. Давс цацаад болох үед бусад нарийн ногоонуудаа хийнэ.
-Хамгийн сүүлд нь сармисаа бяцлаад хийж хутгаад, амталж шарсан тахиагаа хамтад нь хийж шарах шүүгээндээ 15-20 минут шарна.