2019-11-09

Муу хүнд сэтгэлээ уудалснаас чимээгүй газар сэтгэлээ онгойтол уйл…

Уйлах нь таны сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй жин хасахад тустай гэнэ. Судалгаагаар тодорхой төрлийн нулимс нь жин хасахад тусалдаг болохыг тогтоожээ. Лос Анжелсийн Лос Алтос Оптиметрийн доктор Аарон Нефельдийн хэлснээр хүнд үндсэн, рефлекс, сэтгэл санааны гэсэн гурван төрлийн нулимс байдаг. Үндсэн нулимс хүний нүдийг чийгшүүлдэг бол рефлекс нулимс цочролын улмаас ялгардаг. Сэтгэл санааны нулимс нь сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Сэтгэл хөдлөлөөс ялгарсан нулимс нь жин хасахад тусалдаг байна. Учир нь кортизолын түвшинг бууруулдаг ба энэ стрессийн гормон нь гэдэсний таргалалттай холбоотой байдаг тухай Sun сонинд мэдээлжээ. Энэ судалгаа нь биохимич Виллиам Фрейгийн хуучин судалгааг улам баталгаажуулж байгаа ба уйлах нь стрессээс үүссэн хорт бодисыг биеээс гадагшлуулахад тусалдаг. Тиймээс уйлах нь нэг төрлийн цэвэрлэх үйлдэл гэж хэлж болно. Түүнчлэн оройн 7-10 цагийн хооронд уйлахыг зөвлөсөн ба энэ цагаар кортизолын ялгарал өндөр байдаг тухай Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сэтгүүлд зөвлөсөн байна. Та турахыг хүсэж байгаа бол энэ цагаар салфетикаа бэлдээд, Солонгос драм үзэх нь тийм ч муугүй санаа аж.

TAGS: