Энэ нь томчуудаас илүүтэй хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь батлагджээ. Тэр тусмаа хүүхэд телевизийн чанга дуунд, олон цагаар хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзсэнээр бодит орчноос тасрах, хийсвэр төсөөлөлдөө амьдрах хандлагатай болдог гэнэ. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал, хүүхэд үзсэн зүйлээ бодит эсвэл хийсвэр аль нь болохыг ялгаж мэдэхгүй тул төөрөгдөлд ордог. Ингэснээр биеэ даах чадвараа ч алдаж эхэлдэг.
Германы эрдэмтэд энэ тухай нарийн судалсны дүнд “Зурагт үздэггүй хүүхдүүд, үздэг хүүхдээс илүү бодит сэтгэхүйтэй, мөн биеэ даасан байдаг бөгөөд тэдний зурсан зураг ч мөн хүнтэй илүү ижилхэн, бодит юм. Телевизэнд донтсон хүүхдүүд, ихэвчлэн үздэг хүүхэлдэйн баатруудаараа хүмүүсийг төсөөлөн боддог” хэмээжээ.
Мөн телевизэд хэт донтолт нь сүүлийн үед хүүхдүүдийн дунд дэлгэрээд байгаа харилцааны эмгэг, аутизмын синдром, чихрийн шижин зэргийг улам бүр даамжруулдаг болох нь нотлогджээ.
“Телевиз их үзэж өссөн охид, нас биед хүрэх гэж яардаг бөгөөд бэлгийн амьдралд ч мөн эрт ордгийг судлаачид дурджээ.”
Ийнхүү бид та бүхэндээ телевиз яагаад бага үзэх хэрэгтэй шалтгаануудыг дуулгая!
Тархины хөгжил:
Телевизээр гарч буй бичлэг, дүрс, дуу авиа нь хүүхдийн сэтгэхүйд маш хурцаар нөлөөлдөг. Судалдаагаар 7 нас хүрээгүй телевизэд донтсон хүүхдүүдийн 10% нь харилцаа, хүмүүжлийн асуудалтай байсан хэмээжээ.
“Мөн телевизээр гарах дуу чимээ, гэрэл, цацраг нь хүүхдийг нойргүйдэл, толгой өвдөх, зөрүүдлэх, цочимтгой болох, уур уцаар нэмэгдүүлэх сөрөг талтай.”
Өөр нэг судалгаанд телевизийн нэвтрүүлгийг өдөрт нэгээс илүүгүй цаг үздэг хүүхдүүд, бусад хүүхдийг бодоход төвлөрөх чадвар сайтай, хичээлдээ их сайн байсныг онцолжээ.
“Телевиз их үздэг хүүхдүүд бусад хүүхдээс илүү харилцааны эмгэгтэй, ганцаардмал нэгэн байдаг.”
Илүүдэл жин:
Хүүхдүүд гүйж харайн, агаар салхинд тоглосноор илүү эрүүл чийрэг, бас сийрэг ухаантай болдог. Гэтэл бүхий л өдрийг зурагт ширтэн өнгөрүүлдэг бол, илүүдэл жинтэй, хэлний чадвар дутмаг болох нь ойлгомжтой. Түүнчлэн тэд хүүхдүүдтэй хэрхэн тоглох, харьцахаа сайн мэддэггүй.
“Телевиз болон гар утас, видео тоглоомонд донтсон хүүхдүүд илүүдэл жинтэй байх нь элбэг.”
Хүчирхийлэл, түрэмгийлэл, айдас:
Хүүхдийн кино, нэвтрүүлэг, үлгэр зэрэгт далд хэлбэрийн хүчирхийлэл явж байдаг. Тиймээс ч телевизэд хэт донтсон хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг аж.
“Судалдаагаар, телевиз их үздэг хүүхдүүд 18 нас хүрэхээсээ өмнө дунджаар 200 мянга орчим гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ.”
Ялангуяа хөвгүүд, телевизийн далд ухуулга, хүчирхийллийг илүүтэй ойлгож, түүнийг бодит амьдрал дээрээ хэрэгжүүлдэг байна.
“Иймээс ялангуяа 4 хүртэлх насны хүүхдэд аль болох телевиз үзүүлэхийг хориглох хэрэгтэй байдаг гэнэ.”