Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
-Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана
09.00 цагт Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019 Төрийн ордны их танхимд эхэлнэ.
– “Багшийн хөгжил- Сурах бичиг- Сургалтын хэрэглэгдэхүүн” эрдэм шинжилгээний бага хурал Багш хөгжлийн ордонд болно.
10.00 цагт “Монгол орны бордооны үйлдвэрлэл ба Хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал ХХААХҮЯ-нд болно.
– Дэлхийн Банк, Омбудсмений Газар болон Ханбогд сумын Гурван талт өвлөлийн туршлага солилцох хурал “Туушин” зочид буудалд болно.
11.00 цагт Хангарьд ордны хэвлэлийн хурлын танхимд Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо болон Нийслэлийн сонгуулийн хорооноос тус дүүргийн 10, 19 дүгээр хороонд болсон дахин сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээлнэ.
-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-Авлигатай тэмцэх газраас 2019 оны 03 дугаар сард хийсэн ажлаа танилцуулж, мэдээлэл хийнэ.
-ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан “Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэл нэвтрүүлэх” техник, хамтын ажиллаагааны төслийн нээлт Блу Скай зочид буудлын Кристал танхимд болно.
-Монголын Хүүхдийн ордонд “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг болно.
11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд “Полулизмын мэдрэлтнүүдийг оношлох аян” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал болох талаар багш, сэтгэлзүйчид мэдээлэл хийнэ.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ