АНХААР: Загасчилхаар гараад Орхон голд осолджээ

selenge-osoldson-irgenii-tsogtsos
Загасчилхаар гараад Орхон голд осолдсон иргэний цогцос олджээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газарт Орхон голд Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б 2019.05.08-ны 18:00 цагийн орчим загас барина гэж Орхон голыг сэлж гарч байгаад алга болчихлоо гэсэн дуудлагын дагуу тус аймгийн

Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн ахмад М.Ганбаатараар ахлуулсан 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн 1 автомашин, цагдаагийн газраас 4 алба хаагч, 2 автомашин, хамт явсан 4 иргэн 1 автомашин нийт 19 хүн, 5 автомашинтайгаар 2019.05.08-ны өдрийн 22:20 цагт эрлийн ажиллагааг эхлүүлэн 2019.05.09-ний өдрийн 09:00 цагт буцалтгүй нэрвэгдэгчийн цогцсыг усанд осолдсон газраас олж цагдаагийн байгууллагын мөрдөгч дэслэгч Э.Золжаргалд хүлээлгэн өглөө.

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй,

тоглуулахгүй байх, аян замд явахдаа гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.