more

Social Media

Их шар хоолойн булгийн эхийг хамгаалалтад авлаа 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах …

-shar-hooloi-bulag

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж, дээрх зөрчил багасах боломжтой болж байна.

Мөн тохижилтийн ажлын хүрээнд явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулав.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн