Налайхчууд хүүхдийн баярыг АРХИГҮЙ тэмдэглэхийг уриаллаа!

huuhdiin-bayar-2019
Хүүхдийн эрхийг хамгаадах өдрийг АРХИГҮЙ тэмдэглэхийг уриаллаа!

Налайх Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /05.28/ 08 цагт ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн 14 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон албан тушаалтнуудын оролцоо, биелэлт ирүүлсэн бүртгэлийг танилцууллаа.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг архигүй болгох уриалга гаргалаа. Үүний тулд 05 сарын 31-ний өдөр ч мөн архигүй болгох хэрэгтэйг санууллаа.

Nalaih-duureg

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар

  • Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.
    ”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, баярын үйл ажиллагаанд бүх байгууллага идэвхтэй оролцох,
    • Хороод өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах.
    • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах.
    • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах.
    • Авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах.
    • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих.
    • Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэхийг онцгойлон анхааруулсан юм.

Мөн хороодын Засаг дарга нарыг хорооны нутаг дэвсгэрээр тойрч, хүүхдийн тоглоомын талбай, орчны аюулгүй байдлыг шалгах, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

TAGS: