НВА “Бүх оддын тоглолт” энэ сарын 16-18-нд болно

NBA
НВА "Бүх оддын тоглолт" энэ сарын 16-18-нд болно

АНУ-ын үндэсний сагсан бөмбөг NBA-ын “Бүх оддын тоглолт” энэ сарын 16-18-нд Дэлхийн шилдэг залуу тоглогчдын тоглолтоор эхэлнэ. Энэ жил тоглолтууд Шарлотта хотын “Spectrum Center”-т болох юм байна.

Америкийн багт К.Кузма, Д.Митчелл, Ж.Татум нарын залуус багтсан бол дэлхийн багт Б.Симмонс, Л.Дончич нарын тоглогчид багтжээ.

Дэлхийн багт 10 орны тоглогчид орсон бол “Сакраменто Кингс” багийн гурван тоглогч Бүх оддын тоглолтонд багтаж, бусад багуудаа тэргүүлсэн юм.