Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1800-2000 утасны нээлт маргааш буюу 2019.03.22 ны өдөр 11 цагаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А блокийн 2 давхарт болох гэж байна.
Энэхүү утсыг нээн ажиллуулснаар уур бухимдалтай, нойргүйдэлтэй, стресстэй, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гадны хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломж бүрдлээ. Олон жилийн туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллах юм.