more

Social Media

Сэтгүүлчийг уруул дээр нь үнссэн боксчинг шүүхэд өгчээ!

Мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин Кубрат Пулев ээлжит ялалтаа байгуулсаны дараагаар ярилцлага авч байсан сэтгүүлч эмэгтэй Женнифер Равалог гэнэт уруул дээр нь үнсэв. Энэ нь түүний сэтгэл хөдлөл байсан уу эсвэл хэргээр үнссэн үү гэдэг нь хачирхалтай. Хэдийгээр тухайн үед сэтгүүлч эмэгтэй инээгээд өнгөрсөн ч удалгүй шүүхэд хандсан байна. Пулев сэтгүүлч эмэгтэйг өмнө нь таньдаг …

Мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин Кубрат Пулев ээлжит ялалтаа байгуулсаны дараагаар ярилцлага авч байсан сэтгүүлч эмэгтэй Женнифер Равалог гэнэт уруул дээр нь үнсэв. Энэ нь түүний сэтгэл хөдлөл байсан уу эсвэл хэргээр үнссэн үү гэдэг нь хачирхалтай.

Хэдийгээр тухайн үед сэтгүүлч эмэгтэй инээгээд өнгөрсөн ч удалгүй шүүхэд хандсан байна. Пулев сэтгүүлч эмэгтэйг өмнө нь таньдаг байсан тул найзын хувиар үнссэн гэж мэдүүлсэн ч тус болоогүй гэнэ.

АНУ-ын Калифорнийн тамирчдын асуудал эрхэлсэн хорооноос Болгарын 38 настай тамирчны тэмцээнд оролцох эрхийг ирэх долдугаар сар хүртэл хасчээ. Мөн 2500 ам.доллараар торгосны зэрэгцээ бэлгийн дарамтын донтолтоос ангижрах сургалтад суухыг шаарджээ. Пулев дахиад ийм үйлдэл гаргах юм бол бокс тоглох эрхээ бүх насаараа хасуулах юм байна.

38 настай Пулев нь мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 27 ялалт байгуулж, нэг удаа ялагдсан юм.

А.Чингэстэй

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн